Шварценеггерийн охин нүгэлт аавыгаа “Twitter”-т уучилжээ
Калифорни мужийн захирагч асан Арнольд Шварценеггерээс гэрлэлтээ цуцлуулсан Мария Шрайвер болсон явдлыг мартахын тулд далайн эргээр зугаалж байгаа бол охин Катерин аавыгаа уучлахыг хичээн “Twitter”-т “Заримдаа хайртай хүнээ эргүүлэн авчрахын тулд өршөөх хэрэгтэй болдог” гэж бичжээ.Алдарт жүжигчин эхнэрээсээ салах болсон шалтгаан нь арваад жилийн өмнө гэрийн үйлчлэгчтэйгээ учир ургуулсан явдал байсныг илчилсэн нь жинхэнэ бөмбөг тэсрэхтэй адил явдал болсон билээ.
Бэлтгэсэн: Х.Уламбаяр
URL: