Дуу бичлэгийн студид мансуурсан 15 залуус бүгд хип хоп-чид байжээ

Дахиад л рок попынхон хар тамхитай холбогдсон хэрэг дэгдлээ. Иргэдийн мэдээллийн  дагуу цагдаагийнхан өнгөрсөн ням гаригт хар тамхи хэрэглэж байсан хэсэг залуусыг барьсан байна. Мансуурсан залуус хип хоп хамтлагийн уран бүтээлчид байсан гэнэ. Тэд нэгэн дуу бичлэгийн студид байхдаа цагдаагийнханд баригджээ.

БГД-ийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Х.Гэнерийгийн дуу бичлэгийн студиод хар тамхи хэрэглэж байсан байж болзошгүй 15 иргэнийг цагдаа нар олж илрүүлжээ. Энэхүү мэдээллийг иргэд өгсөн гэдгийг цагдаагийн ерөнхий газрыхан хэллээ. Хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй зүү тариур, тугалган цаас зэрэг зүйлүүд байсан гэж байна. Тэнд байсан 15 хүмүүс бүгдээрээ хип хоп-чид байсан гэлээ. Эдгээр хүмүүсд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлэсэн байна.

Энэ гэмт үйлдлийг олж илрүүлэхэд  цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх албаны нохой сургалтын төвийн нохой нар тусалсан гэж байна. Ер нь энэ төвд хар тамхи, масууруулах бодис илрүүлэх чиглэээр бэлтгэгдэж байгаа 3 нохой бий.  Дээрх 3 нохойг цагдаа нар бэлтгэн сургаж  байгаа. Эдгээр нохойдын илрүүлсэн анхны хэрэг  энэ  гэж байна. Цаашдаа нохдоо сайн сургасанаар хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн болон хадаглаж байгаа гээд хар тамхитай холбоотой бүх гэмт хэргийг олж илрүүлэхэд туслах болно гэлээ.


URL:

Сэтгэгдэл бичих