Нутгийнхаа чулууг нүүлгээд дуусах уу П.Ганхуяг дарга аа?

2013032802t
Дорноговь аймгийн Их хэт, Даланжаргалан, Айраг сумын нутагт байгалийн өнгөт чулууг түүж, хараа хяналтгүйгээр урагш нь гаргаж байгаа асуудлыг хөндсөн цуврал сурвалжлагыг шинэ оны өмнөхөн манай сонин хүргэсэн билээ.
Байгалийн чулууг тармуур, ноолуурын сам ашиглан их хэмжээгээр түүж байгаа нь говь нутгийг усгүй болох, цөлжилт ихсэх зэрэг бодит аюулд хүргэхэд ойрхон байна. Энэ асуудлыг зөвхөн бичээд өнгөрөх биш таслан зогсоож, бодит үр дүнд хүрэхийн тулд хэвлэл мэдээлэл, хил гааль, хяналтын байгууллага, орон нутгийн удирдлагуудын хамтын оролцоо маш чухал юм.
Чулууны ченжүүд мөн нутгийн иргэд чулууг хэрхэн түүж, газрыг яаж хөндөн сийчиж байгааг харуулсан бодит бичлэг, гэрэл зургийг орон нутгийн иргэдээс бидэнд ирүүлсээр байгаа билээ.
Хятадууд худалдаж авсан чулуугаа улиралдаа нэг удаа онгойдог Сайншанд сумын Ханги-Мандалын боомтоор гаргадаг гэсэн мэдээлэл байгаа ч тус боомтоор хууль бусаар чулуу гарсан тохиолдол бүртгэгдээгүй гэж гаалийн байгууллагаас мэдээлсэн юм.
Үнэхээр чулуу хилээр гарахгүй л байгаа бол энэ иргэд ингэж улайран түүх ямар ч шаардлагагүй билээ. Тиймээс энэ явдлыг таслан зогсоохын тулд хэвлэлийнхэн бид хөндсөөр бичсээр байх болно. Энэ удаад Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг танд дараах асуулгыг хүргүүлж байна. Та заавал хариулаарай.

  1. 1.        Одоогоос таван жил орчмын өмнөөс иргэд болон ченжүүд чулуу түүж эхэлсэн байна. Өнгөрсөн хугацаанд орон нутгийн удирдлагуудаас энэ асуудалд ямар арга хэмжээ авсан бэ. Дээд шатны байгууллагуудад уламжилж байсан уу?

 

  1. 2.        Чулуу түүж амьдралаа залгуулдаг орлого багатай өрх хэд байна вэ. Мөн аймаг дамжин нүүдэллэж явдаг чулууны ченжүүд танай орон нутагт хэд байгааг тооцоолж үзсэн үү?

 

  1. 3.        Гаалийн байгууллагатайгаа хэр уялдаа холбоотой ажилладаг вэ. Чулууны наймааны идэвхждэг буюу хил онгойх үеэр тэнд юу болдгийг өөрөө очиж үзсэн үү?

 

  1. 4.        Байгалийн чулууг түүгээд дуусгавал говь нутгийн байгаль орчинд ямар аюултай болохыг ард иргэдэд ойлгуулах талаар ямар ажил хийсэн бэ?

 

  1. 5.        Өмнө нь газар дээр ил байдаг чулууг хүрзээр ачаад явдаг байсан бол одоо тармуур, шилээвэр ашиглан хөрсийг онгичиж ухах хүртлээ чулууны нөөц багасчээ. Нутгийнхаа чулууг ингээд нүүлгээд дуусах уу П.Ганхуяг дарга аа?

zuuniimedee.mn


URL:

Сэтгэгдэл бичих