Мэдлэгээр нь бус мөөм, бөгсний хэмжээгээр шавь нараа дүгнэдэг багш

Хүүхэд саатуулах газрынхаас эхлээд их, дээд сургууль, том том академиудын багш нарын ажлын арга барил, сурган хүмүүжүүлэх эв дүй, шавь нартаа хандах хандлага өөр өөр байдаг нь мэдээж. Гэтэл хувийн нэгэн дээд сургуулийн багш тавь гаран насны Са гэгч энэ эр их л өвөрмөцөөр оюутнуудаа үнэлж дүгнэдэг хүн юм.

Энэ тухай өөрөө ярьсангүй, бас бусдаас сонссонгүй. Түүний мартаад явсан тэмдэглэлийн дэвтрийг нээхэд л түүний ажлын арга барил аяндаа ойлгогдсон бөгөөд эзний зөвшөөрөлгүй уншсан маань буруу байж болох. Энэ багшийн ажилладаг сургууль, алдар цол, нэр ус, үйл ажиллагаа, холбогдох хүмүүсийн нэрийг өөрчлөн зохиомол зүйл болгон бичихээс өөр арга байсангүй. Ингэхдээ тэр бүрийг дэлгэрэнгүй нуршилгүй ерөнхий зүйлийг товч дурдлаа. Гол онцлог нь тэр эрэгтэй, эмэгтэй оюутнуудад эрс ялгаатай ханддагт оршино. Эрэгтэй оюутнаас шалгалт шүүлэг авахдаа тэдний ерөнхий мэдлэг, тухайн тестийг бөглөсөн буюу тухайн асуултанд хариулсан байдлыг бодитойгоор дүгнэдэг бол охидын хувьд шал өөр. Эхлээд нүүр царайнаас нүдийг нь онцлон харж, харц доошлон хөх, түүнээс бүр доошоо бүсэлхийнээс доош очоод тогтдог байна.

Багшийн нүд унагасан энэ бүхэн таалагдаж гэмээ нь бүх юм оькей. Нэг үгээр бол шалгалт шүүлгэндээ амжилттай дүн авлаа гэсэн үг. Эхний үед багшийнхаа ингэж дүгнэдгийг оюутнууд яаж мэдэхэв дээ. Гэвч хоёр гурван улирлын шалгалт өгснийхөө дараа гадарлах болсон байна. Са багшийн шалгалтад эрэгтэй оюутнууд үхтлээ ханз үсэг болох гэж чардайж байхад-охид бол нүүрээ будаж шунхдаж (МУГЖ Д.Батсүхийн апиалдгаар Нүүрэн дээрээ нүүр зурж хүүхэд аилгаад гэдэг шиг), хувцас хунараа янзалж, эротик-секс стилиэр хувцаслаад л болоо. Богино банзал, мөр, хэнхдэг цээж ил гарсан хувцас өмссөн байхад ер нь санаа зовох юмгүй дээ.

Бас дуу хоолойныхоо өнгө, алхаа гишгээндээ анхаарахад гэмгүй. Оюутнуудын дунд багаасаа фитнессээр хичээллэсэн Жавхлантуяа гэж бүсгүй бий. Тэр багадаа уран сайхны гимнастикийн тэмцээнд өсвөр үеийн хотын аварга болж улсын аварга шалгаруулах тэмцээнээс нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж байсан удаатай. Са багш сургуулийнхаа нэрийг авч яваа манай ганцтамирчин гээд учиргүй сайн, хир халдаанаа гэсэн номгүй.  Жавхлантуяад эцэг эх нь ч  юм уу, байгаль дэлхий юм 1 уу угаас гоолиг сайхан бие И цогцос заяасны дээр өөрөө ; байнгын дасгал сургуулиар хөгжүүлж, хоолны дэглэм бариад байхлээр улам гоо сайхан болоод байхаас биш өөр яахсан билээ дээ. Харин гоо биетэй бүсгүйг хичээл номдоо маруухан гэдгийг сургууль даяараа мэднэ. Сургууль дээр зочид төлөөлөгчид ирэхэд Жавхлантуяа тэргүүтэн цэцэг бариад угтана. Түүн дээр гийчдийн нүд аргамжлуулсан юм шиг тогтчихно. Зарим нь Энэ мисс бүсгүй юу?, Топ модель биз дээ? гэх зэргээр асууна. Ийм үед толгой дохихоос өөр арга юу байх билээ. Үдэшлэг цэнгүүн дээр Жавхлантуяагийн бүжиглэж буйг харсан хөгшин, залуу эрчүүд харц салгана гэсэн номгүй Түүнтэй бүжиглэх гээд уралдаад дайрчихна. Шинэ жилийн цэнгүүн дээр халамцуу залуус гар зөрүүлсэн явдал ч бий. Жавхлантуяаг шалгалт шүүлгэнд унахаар болоход Са Энэ манай садангийн хүүхэд байгаа юм.

Чи нэг харж үзээч! гэж бусад багш нараас гуйж аварч байсан нь цөөнгүй. Са багш бол өмнөд хөршид их сургууль дүүргэж, тэнд эрдмийн зэрэг цол хамгаалсан нэр нөлөөтэй эр л дээ. Оюутан Чимэгээ нэг удаагийн шалгалтанд гуян дээрээ баахан. Ханз бичээд шилэн оймс өмсөөд орсон байгаа юм. Өмнөө ирээд суухад нь түүний бичсэнийг харсан Са багш: Алив сурлагын дэвтрээ нааш нь өг! Гар! гээд юу ч асуулгүй гаргасан байгаа юм. Шпиргалька буюу нэг ёсны хулгайн зурвас хэрэглээд баригдсан Чимэгээ одоо ч өнгөрлөө гэж боджээ. Са багш түүнийг хамгийн сүүлд дуудаж оруулаад загвар өмсөгчийг сонжиж байгаа мэт алхуулж, сүүлд нь гуяыг нь илж, бөгсөн дээр нь падхийтэл алгадаад гаргажээ. Гараад үзвэл шалгалтын дүнг Онцсайн гээд тавьчихсан байсан гэдэг. Багшийнхаа занг нэгэнт гадарлах болсон оюутнууд бас сэтгэх болсон аж. Алтансувд гэж нэг гозгор нарийхан охин шалгалтандаа бэлдсэн юм юу ч үгүй тул бусдынхаа зөвлөснөөр хөхөвч дотоожиндоо түнтийтэл хөвөн чихчихээд шалгалтанд орсон аж. Са багш түүнээс: Чи ч Алтансувд бил үү? гэж асуугаад Тийм ээ, багш аа гэхэд нь Чи чинь өчигдөрхөн шонгийн мод шиг юм явж байгаагүй бил үү? Ганц шөнийн дотор ингэж хөөх гэж ийм гайхалтай хэрэг байна даа. Гарч бай даа гээд хаалга 1 руу заасан байна. Та надаас юу ч асуусангүй ш дээ гэвэл Чи хүнийг хууран мэхлэх гэлээ гэж нүдээ гурвалжлуулан учир дүрсгүй уурлаж тэнэгтжээ.

Са багшийн оюутнуудыг ийнхүү билэг авяас мэдлэг чадвараар нь бус бүсэлхий орчмын бие бялдрын хөгжилтийн онцлогоор нь дүгнэдэг өвөрмөц арга барилыг сургуулийн удирдлага сургалтын алба нь мэддэг эсэх нь тодорхойгүй. Юутай ч гэсэн Са багш тус сургуульд арав гаруй жил багшилж өдий хүрснийг бодоход оюутан охидтой бөгс бөөрөөр хараахан холбогдоогүй, Сайхны өмнө харц буруугүй гэгчээр зөвхөн гоё нүд, томбогор хөх, нарийн бэлхүүс, тонтгор өгзөг, товгор булчин харж, нүд баясган таашаал авдаг юм болов уу даа.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих