Замын хөдөлгөөний хяналтын камераар 76 782 зөрчил илрүүлжээ

p18dqfoob58ga1c7i93eed51shp1Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 7 сарын 15-ны өдрийн 80 дугаар тогтоолоор “Замын хөдөлгөөний хяналтын төхөөрөмжөөр илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох” журмыг баталсан. Энэхүү журмын дагуу торгуулийн мэдэгдэх хуудсыг хэвлэж, торгуулийн хуудсыг тээврийн хэрэгслийн эзэмшигчийн хаягаар хүргэх ажлыг 2013 оны 8 сарын 1-ний өдрөөс эхлэн зохион байгуулсан юм.

Журам хэрэгжиж эхэлсэнээс хойш 2013.12.31-г хүртэл замын хөдөлгөөний хяналтын төхөөрөмжөөс илэрсэн нийт 76782 зөрчлийг хянан баталгаажуулж, 41 3243.0 төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлжээ. Эдгээрээс гэрлэн дохионы зөрчил 19868, хурдны зөрчил 24680, 1-р эгнээнд явсан тээврийн хэрэгсэл 31533, түр зогсох хориотой газар зогссон 701 зөрчил бүртгэгджээ


URL:

Сэтгэгдэл бичих