НАМЗХ-ны залуус Н.Алтанхуягийг огцрохыг шаардан жагсав

МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны залуус Ерөнхий сайдыг удаа дараа буюу таван удаагийн үйлдлээр Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулиудыг зөрчсөн гэж Yндсэн хуулиа хамгаалах, Ерөнхий сайдыг огцруулахыг шаардан “Огцруулах уу, оршуулах уу” тайван жагсаалыг хийсэн юм. Н.Алтанхуягийн хувьд Засгийн газар байгуулсан цагаасаа эхлэн хууль зөрчсөн үйлдэл удаа дараа хийсэн нэгэн. Тиймээс үндэслэлийг харвал “Монгол Улсын Засгийн газрын 83-р тоот захирамжаар ТЕГ-ын дарга Б.Ариунсанг томилсон нь  Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болсон. Стандартчилал, хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөрийг мөн Үндсэн хуулийн тодорхой заалтуудыг зөрчин ажлаас нь чөлөөлсөн. Хөвсгөл, Дорнод аймгуудад Засаг даргын үүрэг түр гүйцэтгэгч  нарыг томилсон нь Үндсэн хууль зөрчсөн. Ерөнхий сайд хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч Үндсэн хуулийн Цэцийн хуралдаан болохоос нэг өдрийн өмнө өмнөх тогтоолоо хүчингүй болгож байсан. Дорнод аймгийн ИТХ-аас Засаг даргад М.Бадамсүрэнг нэр дэвшүүлэхэд “Төрийн албанд гурваас дээш жил ажилласан байх шалгуур тавьсан” боловч Баянхонгор, Төв гэх мэт зарим аймгуудын Засаг даргаар өмнө нь төрийн албанд огтоос ажиллаж байгаагүй хүмүүсийг батламжилсан нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл болж байна” хэмээжээ.

unen.mn


URL:

Сэтгэгдэл бичих