“Сандэй”-н захын босс Д.Бат-Өлзий хэдэн хүний амийг заналхийлж яваа бол

 7ed29e28b54f0c8bbig
Энх тайван найрамдлын ордны урд  сүндэрлэсэн “Peace tower” хэмээх өндөр хар барилгад өчигдөр цахилгаан шат унаж 17 хүний аминд хүрэх дөхсөн. Энэ барилга нь “Жигүүр гранд”-ын Д.Баттөрийн төрсөн дүү “Сандэй плаз”-ын босс Д.Бат-Өлзийн барьсан барилга.
“Сандэй плаз” худалдааны төвд өнгөрсөн удаад гал гарч олныг сандаргаж бол“Peace tower” цамхагийн цахилгаан шат унасан нь анхны тохиолдол биш.  Элдэв заалтгүй шууд хэлэхэд энэ бүгд  горимын шаардлага хангаагүй, стандарт гэж байхгүйтэй холбоотой гэж мэргэжлийн хүмүүс тайлбарлаж байгаа.
Ийнхүү хэтэвчээрээ далайлгаж улсын комиссыг аргалж байж энд тэнд босгосон шилэн давхарууд нь хагарч нуран, чанаргүй  барилгуудын босс Д.Бат-Өлзий хэзээ хэдэн хүний аминд хүрэхийг хэлж мэдэхгүй нь.
Азтай
эх сурвалж: www.fact.m

 


URL:

Сэтгэгдэл бичих