Торгуулийн мэдэгдэх хуудсаар 41,3 сая төгрөгийг төвлөрүүлжээ

49f10dabe4304302big

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн  тогтоолоор “Замын хөдөлгөөний хяналтын төхөөрөмжөөр илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох” журмыг баталсан.

Энэхүү журмын дагуу торгуулийн мэдэгдэх хуудсыг хэвлэж, торгуулийн хуудсыг тээврийн хэрэгслийн эзэмшигчийн хаягаар хүргэх ажлыг 2013 оны 8 сарын 1-ний өдрөөс эхлэн зохион байгуулж байгаа.

Журам хэрэгжиж эхэлсэнээс хойш 2013.12.31-г хүртэл замын хөдөлгөөний хяналтын төхөөрөмжөөс илэрсэн нийт 76782 зөрчлийг хянан баталгаажуулж, 41 3243.0 төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлжээ. Эдгээрээс гэрлэн дохионы зөрчил 19868, хурдны зөрчил 24680, 1-р эгнээнд явсан тээврийн хэрэгсэл 31533, түр зогсох хориотой газар зогссон 701 зөрчил бүртгэгджээ


URL:

Сэтгэгдэл бичих