Онигоо хаха

SDDSSDХүний сайхан сэтгэл

Согтуу эр автобусад бариулаас тас зуурах зогсох бөгөөд ойролцоо нь ганган гэж жигтэйхэн ярвагар хүүхэн сууна. Согтуу эр байсхийгээд л хэхэрч, шүлсээ гоожуулан, унгана. Хүүхэн энэ бүхнийг тэвчин хэсэг дуугүй явснаа:

-Хүүш ээ ямар балиар юм бэ. Өмхий ханхалуулчихаад цаашаа байгаач ээ гэв.

Согтуу эр амандаа ямар нэг бувтнаж хариулчихаад хэхэрч, шүлсээ савируулан, унгахаа зогсоосонгүй.

-Хүүш ээ ямар балиар юм бэ. Цаашаа байгаач ээ.Өөрөөс чинь өмхий үнэртээд байна ш дээ.

Согтуу эр гэнэт нүдээ нээж хүүхэн рүү харснаа цээжээ балбан:

-Хүний сайхан сэтгэл рүү угаадас хийчихсэн юм чинь яадгийн гэх нь тэр.

 

****

Мөн мөрөөдөв өө

Согтуу ир микрод сууснаа тун удалгүй дэргэдээ суугаа бүсгүй мөрийг дэрлэв: Бүсгүй:

-Та нэртэйгээр нь миний дээр гараад хэвтчихээч….

-Өө бас…. мөн мөрөөдөв өө…

****

За тэр харж байна уу?

Эхнэр:

-Яанаа чи яаж ийм балиар юм ууж чадаж байна аа?

Нөхөр:

-За тэр харж байгаа биз. Гэтэл чи намайг цагийг зугаатай, хөнгөхөн өнгөрөөж байна гээд байдаг.

****

 

Барилгачид

Барилгачид өглөө ажилдаа ирэв. Хэсэг хугацааны дараа бригадын дарга ирж асуув.

-За яаж байна?

-Аа муу байна. Ажиллаж дийлэхгүй юм шиг байна…

-За яая гэхэв. Дийлэхгүй бол дийлэхгүй ш дээ. Хэсэг байцгаад даа…

Нэлээд хугацааны дараа бригадын дарга ахин хүрч ирэв.

-За одоо яаж байна.

-Яриа юу байхав. Ёстой сайхан болчихлоо. Гэхдээ ажиллаж дийлэхгүй юм шиг байна…

*****

Торгууль

Нэг нөхрийг төрсөн өдөрт урьжээ. Тэгээд яахав мань эр хувцас өмсөж дэлгүүр хэсч бэлэг сэлт, чихэр, цэцэг авсаар байгаад хожигдчихож. Төрсөн өдөрт иртэл нь бүгд:

-Хоцорч ирсэн хүнийг торго, торго. Торгохгүй бол болохгүй гэцгээв. Ингээд мань эр өлөн элгэн дээрээ торгуулийн гурван хундага татаад араас нь нэмж наагаад тунчиг мууджээ. Гэртээ харьж явтал нь эргүүлийн цагдаа зогсоов.

-За, амрыг эрье.Таныг торгохгүй бол болохгүй нь дээ гэсэнд нөгөө эр хүндээр санаа алдсанаа:

-За одоо яая гэхэв татахаас даа гэсэн гэдэг.

****

Там

Согтуу эр автобусанд орж ирээд Христийг номлогчийн дэргэд суужээ. Тэгсэн нөгөөх нь:

-Тань шиг хүмүүсийг шууд тамд хүргэж өгнө гэж ертөнцийн эзэн зарласан гэдгийг сонсоогүй юу гэсэнд согтуу эр огил харайн босч жолооч руу:

-Хөөе наадахаа зогсоо, би өөр автобусанд андуураад суучихаж, буумаар байна гэх нь тэр.

*****

Амсар

Хоёр эр ууж байна:

-Хөгшөөн чамд хэр их хийх вэ?

-Чи чинь одоо аяганы амсар хардаггүй юмуу хайшаа юм бэ?

WWW.MISS.MN


URL:

Сэтгэгдэл бичих