“Автобус”-аа хүлээж мэдээ алдатлаа бээрсэн бяцхан охин ээжийгээ дэмий л сандаргаж уйлсаар…

1211200003-600x450

Жавар тачигнасан идэр ёсийн хүйтнээр хөлөө хөлдөөж автобус хүлээж зогсох гэмгүй иргэд  байгуулага ажилчдын хооронд өрнөсөн мөнгө төгрөгний маргаанд ямар ч хамаагүй баймаар.

Суусан унааныхаа мөнгийг төлөөд нэг үеэ бодоход ухамсартайгаар үйлчлүүлдэг болсон нийслэлийн иргэдийн ихэнх нь гэр хороолол, захын дүүргүүдээс явдаг, хувийн унаа, бензин тосны үнэ дийлэхгүйдээ нийтийн унаагаар хөл залгадаг ядарсан иргэд л байгаа.

 Гэтэл хөхөө өвлийн хүйтнээр байгууллагынхаа дотоод асуудал, ажилчдынхаа цалин хөлсийг шийдвэрлэчих чадахгүй хэл ам гаргаж, ажил хаялт хүртэл зарлуулж байдаг Автобус-1 компанид томоос том “сахилга” дутаж байна.

Шөнөдөө -30 хэм давж хоносон Яармагийн буудал дээрээс  өнөөдөр өглөө Автобус-1 ийн “Цэнхэр унаа” хүлээж бараг хагас цаг очрим хэрээтэй хүйтэн цемент дээр доороосоо хайрагдаж зогсслоо. Даарч бээрсэн иргэд аль байдгаараа л нүүр амаа битүү таглан цан хөврөг болцгоон,  дор дороо хөлөө хавиран дэвхцэж харагдацгаасан.

Томчууд, залуучууд ч яахав тэгс хийж амиа дулаацуулж зогсоно, харин ээждээ тэврүүлж, өвөөдөө үүрүүлээд “албандаа” явж байгаа хоёр бяцхан жаал үнэхээр хэцүү харагдаж байлаа.

Ээтгэр гуталтай, ягаан куртиктэй ээждээ тэврүүлсэн бяцхан охин сүүлдээ тэвчээр шалгасан хүйтэн жаварт хайрагдаж голд нь хүйт орсон бололтой даарсандаа уйлахад,  автобусыг авчраад ирж чадахгүй ээж нь дэмий л санаа зовж харагдсан.

Үнэхээр мөнгөө төлөөд үйлчилгээ авах гээд хөлөө хөлдөөн автобусаа хүлээн зогсож байгаа гэмгүй иргэд байгууллагын дотоод данс тооцоо, дарга ажилчдын  хоорондох хэрүүлд буруугүй баймаар…

Азтай

эх сурвалж: www.fact.mn


URL:

Сэтгэгдэл бичих