Торгуулиа төлөөгүй иргэдийн автомашин жолоодох эрхийг хасав

ea2e77a31054f43cb3cf220848847c2e_LУдаа дараа зөрчил гаргасан, бэлэн бус торгуулиа төлөхөөс зайлсхийсэн жолооч нарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч эхэллээ.

Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдлийг гудамж замд байрлуулсан замын хөдөлгөөний хяналтын камер, цагдаагийн шалгах төхөөрөмжөөр арга хэмжээ авагдсан мэдэгдэх хуудас, ЗЦГ-ын Facebook хуудсанд иргэдээс ирүүлсэн зөрчилд бэлэн бусаар торгуулийн арга хэмжээ тооцож эхэлсэн. Энэ үйл ажиллагаа эхэлснээс хойш одоогоор дүрэм зөрчсөн жолооч нарын 86 хувь нь торгуулиа төлжээ.

Үлдсэн 14 хувь нь торгууль төлөхөөс зайлс хийж, удаа дараа замын хөдөлгөөнийг дүрмийг бүдүүлгээр зөрчиж байгаа судалгааг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс гаргав. Иймд торгуулиа барагдуулаагүй тохиолдолд тээврийн хэрэгсэл эзэмшигчийн жолоодох эрхийг Захиргааны хариуцлагын тухайн хуулийн 25.5 дахь хэсэгт заасны дагуу 2 жил хүртэл хасах арга хэмжээ авч эхэллээ. Тиймээс замын хөдөлгөөнд оролцогч жолооч хэн бүхэн дүрэм зөрчсөн алдаагаа дахин гаргахгүй зөрчсөн бол хугацаанд нь торгуулиа төлөх хэрэгтэйг ЗЦГ-аас анхааруулж байна.

Ч.Ариунболд МОНЦАМЭ


URL:

Сэтгэгдэл бичих