Сирийн химийн зэвсгийн эхний хэсгийг амжилттай тээвэрлэлээ
НҮБ болон химийн зэвсгийг хориглох байгууллагын хамтарсан багийн тусгай зохицуулагч Сигрид Кааг 7-ны өдөр батлан хэлэхдээ, Сирийн химийн зэвсгийн түүхий эдийн эхний хэсгийг мөн өдөр Сирийн Латакиа боомтоос Данийн худалдааны онгоцоор гадагш амжилттай тээвэрлэж, Сирийн химийн зэвсгийг гадаадад гаргаж устгах үйл ажиллагааг эхлүүллээ гэлээ.
Кааг мөн өдөр мэдэгдэл хийж Дани, Норвейг болон Сирийн хөлөг онгоцны хамгаалалттайгаар Сирийн химийн зэвсгийн түүхий эдийг ачсан Данийн хөлөг онгоц нийтийн эзэмшлийн тэнгисээр зорчиж, химийн зэвсгийн бусад чухал түүхий эдийг ачахаар хүлээж байна гэжээ. Мэдэгдэлд тэмдэглэхдээ, НҮБ-ын төлөөлөгчид Сирийн хүчин чармайлтыг сайшааж, Сирийн химийн зэвсгийг нэн даруй аюулгүй аргаар устгах ажлыг гүйцэтгэх ёстой гэлээ.
Мөн өдөр НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулан мэдэгдэл хийж, Сирийн химийн зэвсгийг гадаадад гаргаж устгах үйл явц эхэлснийг сайшааж байгаагаа илэрхийлсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр, нэгдсэн хамгаалалтын ажиллагаанд оролцсон Хятадын “Янь Чэн” хөлөг онгоц мөн өдөр Сирийн тэнгист орж, Орос, Дани, Норвейгийн цэргийн хөлөг онгоцуудтай хамт Сирийн химийн зэвсгийг тэнгисээр тээвэрлэх үүргийг хэрэгжүүлж эхэллээ.
/Баатар орчуулав/ china radio
URL: