Оршуулган дээр тайчигч бүсгүй урьдаг гэнэ

strfuneral

Тайваньд оршуулгын ёслолын үеэр Electric Flower Cars-ын неон гэрлээр чимэглэсэн ачааны тэргэн дээр хагас нүцгэлсэн бүсгүйчүүд даруухан үнэ төлбөртэйгөөр талийгаач болон ойр дотныхны өмнө стриптиз үзүүлдэг хэмээн Daily Mail-д мэдээлжээ.

Хэн нэгэн нь энэхүү үйлдлийг дургүйцэл төрүүлмээр үзэгдэл гэж тооцдог бол зарим нь “хайртай дотны хүмүүсээ инээмсэглэлээр үдэх шилдэг арга” хэмээн дэмждэг юм байна. Тайванийн эрх баригчдын зүгээс энэхүү хууль ба хууль бус зан заншлын ирмэг дээр орших үзэгдэлтэй тэмцэх арга хэмжээ авахаар хичээж байгаа аж. Electric Flower Cars-ыг ихэвчлэн хөдөө орон нутагт урьдаг ба түүний талаар тодорхой мэдлэггүйгээр уг зан заншлыг ойлгоход түвэгтэй юм.

Electric Flower Cars Тайваньд 1980-аад оны эхээр бий болжээ. Судлаачид оршуулгын зан үйлтэй холбоотой энэхүү үзэгдэл бий болсон хэд хэдэн шалтгааныг дурдаж байна. Нэг хэсэг нь, талийгаачийн сүнсийг угтаж буй “хуучин” сүнснүүдийг хөгжөөн, ингэснээр шинэ хүн тэдний багт амархан дасах нөхцлийг бүрдүүлдэг  гэж баталж байгаа бол нөгөө зарим нь талийгаач амьд ахуйдаа стриптиз үзэх дуртай байсан учраас тайчигч бүсгүйчүүдийг урьдаг гэжээ. Бас нэгэн шалтгаан нь, оршуулах ёслолд хүмүүс их ирэх тусам талийгаачид үзүүлж буй хүндлэл улам ихэсдэг гэсэн ойлголтын улмаас аль болох олон хүн цуглуулахын тулд тайчих үзүүлбэрийг ашигладаг бололтой.


 


URL:

Сэтгэгдэл бичих