А.Сүхбат аваргад дуучин Т.Ариунаагийн тогооч байсан шинэ эхнэр нь дахин үрийн зулай үнэрлүүлэх гэж байна.
Зүлэг ногоон дэвжээнээ гэнэтхэн зодог тайлсан шигээ хувийн амьдралдаа ч огцом өерчлөлт хийсэн А.Сүхбат аварга удахгүй төрөх шинэ хүнийхээ өлгийг зэхэж сууна. Гэргий Б.Баясгалан гурван хүүхдээ орхин голомтоо эзгүйрүүлсэн ч тэрээр шинэ хуучин амьдралаа аль алийг нь орхигдуулахгүй эцэг хүний үүргээ гүйцэтгэхийг мэрийж яваа. Ямартаа л шинэ эхнэрээсээ төрсөн отгон хүүхдээ тэврээд Б.Баясгалан болоод хүүхдүүдээ эргэж явахав.
Өдийг хүртэл босгож бий болгосон амьдралаараа сольсон шинэ амьдралаа ийнхүү ил дол болгон явах нь ГРЭЭН ХОУСЭ хотхоныхны нүд чихийг сортойлгодог бололтой. Дуучин Т.Ариунаагийн тогооч байсан Содоо гэх бүсгүйтэй өрх тусгаарлан амьдрах болсоор чамгүй хугацааг үдэж байгаа даян аварга мөн л бөх хүний охинтой хувь заяа холбожээ. Баянхонгор аймгийн нэртэй бөх хүний охин Содоо бүсгүй чилийсэн нуруулаг болоод царайлаг нэгэн. Эрүүл, цагаан хооллолтоос эхлээд аваргын амьдралын хэвшлийг орвонгоор нь шахуу өөрчилж чадсан тэрээр аваргад дахин шинэ хүний зулай үнэрлүүлэх гэж байгаа юм. Өнөөдрийг болтол ганцүг ч ганхийхгүй байгаа Б.Баясгалан хатагтайн ухаан, тэвчээрийг шагших хүн байх ч ялалт ялагдал бүрт нь хамт унаж босч, удмыг нь залгуулсан ханьдаа хуншгүй зан гаргаж чадаж байгаа аваргын эрээгүйг зэмлэх хүн олон байна. Х.Баянаа аварга хүргэн охин хоёрынхоо амьдралыг Пижигнэсэн улс манайхаар орж гараад сайн сайхан амьдарч байдаг. Салж сарнилаа л гэх юм. Надад л тийм юм мэдэгдээгүй хэмээн эцэг хүний буурь заагаад байгаа бол Б.Гантогтох гарьд эр хүний хувьд хамгийн голыг нь олсон үг хэлсэн.
Хүний амьдралд юу ч тохиолдож болно гэх аястай дуугарсан нь цагийг эзэлсэн аваргын голомтоос олж авсан ухаан биз. Хэзээнээсээ цаг ямагт хувийн амьдралаа тас нууцалж ирсэн А.Сүхбат аварга шинэ амьдралаа эхлүүлтлээ ихийг үзсэн. Байрныхаа гадаа зоосон турниктээ хаа нэг дасгал хийж харагддаг түүнийг гэртээ эргэн ирлээ гэж ойр тойрныхон нь ам дамжсаар байлаа. Өдгөө 5 дахь хүүхдээ өлгийдөх А.Сүхбат аварга хүүхдүүдээ ойр өсгөхөөр шийдсэн бололтой. Морь уяж салхи үнэрлэж алжаал тайлах болсон даян аваргын ууган хүүхдүд захаасаа нас биед хүрч яваа нь ч нөлөөлж байгаа биз ээ.
URL: