“Макс-Өргөө” компаниас мэдэгдэл гаргав

0d78be741f3bc9799130e39c6735a97c_L“Макс өргөө” компанийн захиалгаар Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт  барьж буй барилгаас бэхэлгээний төмөр унаж хүний амь эрсэдсэн. Энэхүү хэргийн талаар барилгын захиалагч компанийн зүгээс мэдэгдэл гаргав.

Тус мэдэгдэлд, Энэхүү хэрэгт гүнээ харамсаж байгаа ба дээрх барилгын гадна фасадны ажлыг захиалгаар гүйцэтгэгч БНСУ-ын хөрөнгө оруулалттай “Фасад Ин” компанийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа хангалтгүйгээс осол гарах нөхцөл бүрджээ. Манай байгууллагын зүгээс хяналт тавих үүргийнхээ дагуу барилгад шалгалт хийн, илэрсэн зөрчлийг арилгах талаар шаардах хуудас хүргүүлж байв. Дээрх хэргийг хууль хяналтын байгууллагаас шалгаж эхлээд байна  гэжээ.
Харин дээрх хэргийн талаар, ЦЕГ-ын ахлах байцаагч, ахмад Ё.Лхагвасүрэн  “Өнөөдөр өглөөний 11 цагын орчимд “31-39” УНР улсын дугаартай “Ланд криузер” маркын автомашин дээр бэхэлгээний төмөр унаж 36 настай иргэн Б амь насаа алдлаа. Дээрх хэргийг Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлсэн бөгөөд хохирогчийн ар гэрийнхэн мэдүүлэг өгөх шатанд явж байна. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэв.
Түүнчлэн хэргийн үед байсан гэрчүүдийн мэдээлж буйгаар осол болсны дараа уг барилгаас хэд хэдэн гадаадын иргэн гарч, жижиг оврын автобусанд суун явсан бөгөөд яаралтай түргэн тусламжийн эмчийг ирэхэд иргэн Б амь насаа алдсан байсан гэв.

Б.Гантуяа


URL:

Сэтгэгдэл бичих