ДОХ-ын тохиолдол дахин нэгээр нэмэгдлээ

ribbonӨнгөрсөн долоо хоногт ДОХ/БЗДХ-ын албанд урьдчилан сэргийлэх зорилгоор шинжилгээ өгсөн үйлчлүүлэгчийн сорьцонд хийсэн шинжилгээгээр ХДХВ-ын 150 дахь тохиолдол илэрчээ. Тус үйлчлүүлэгч нь 35-39 настай, эмэгтэй бөгөөд биеийн байдал нь хэвийн байгаа аж. Өнөөдрийн хувьд тархвар судлалын ажлыг үргэлжлүүлэн хийж байгаа талаар ХӨСҮТ-ийн эх сурвалж мэдээллээ. Дашрамд дурдахад, ХӨСҮТ-д долоо хоногт дунджаар 1000 орчим хүн ХДХВ-ын шинжилгээ хийлгэдгээс 600 орчим нь сайн дураараа, үлдсэн нь эрүүл мэндийн дүгнэлт гаргуулахаар ханддаг байна. ДОХ-ын халдвар тээгчдийн 80 орчим хувийг эрэгтэй, үлдсэн хувийг эмэгтэйчүүд эзэлдэг бөгөөд тэднээс 19 хүн нас баржээ.

Т.Далай


URL:

Сэтгэгдэл бичих