Сайд маань уурхайн амыг биш, ард биднийхээ амьдралыг хаасан шүү…
Ийм үгийг Налайхын их уурхайтай хаяа дэрлэн ажиллаж, амьдарч ирсэн иргэдийн нэг Н. Цогзолмаа хэллээ. Таван хүүхдийн эх тэрбээр энэ их уурхайн хуучин балгасны бетон арматурыг түүн тушааж, хаягдал нүүрсээр амьдралаа залгуулж байна. Хэрэв энэ хавар Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газар, Эрдэс Баялаг, Эрчим Хүчний яамнаас шалгалт явуулж, хууль бусаар үйл ажиллагаа явуулж байсан Налайх дахь 87 уурхайн амыг хаагаагүй бол тэр нэг уурхайн амнаас, гар аргаар нүүрс олборлож, тодорхой орлоготой байх байж.
Салбарын яам болоод Мэргэжлийн хяналтын эл шийдвэр иргэдийн аюулгүй байдлын төлөө авсан арга хэмжээ боловч, Налайхын их уурхайн олон амыг тойрон амьжиргаагаа залгуулж ирсэн олон хүний амьдралд хүндээр тусч байгаа нь энэ хүний амьдралаас харагдаж буй юм. Нэг асуудлыг шийдсэний ард нэлээд асуудал тулгамдаж үлдэж буйн нэгэн бодитой жишээ энэ.
shuudmn
Б.Мөрөн
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
энхсайхан баярцогт зоригт 3 яасан адилхан юмдээ Нүүрний хэв анатомийн талаасаа яавч монгол хүн бишээ