Хятадын “Henan” аймгийн “Zhengzhou” хотод нэгэн зэрлэг багшийн хэрэг илэрч, эцэг, эхчүүдийн дургүйцлийг хүргээд байгаа гэнэ.12 настай сурагч хүүг гэрийн даалгавраа хийгээгүйнх нь төлөө багш нь шийтгэл оногдуулжээ. Тэрбээр ангийнхаа хүүхдүүдэд хүүг нүүрэнд нь 40 удаа алгадах даалгавар өгч хамгийн чанга алагдсан хүүхдийг шагнана гэсэн байна.
40 удаа алгадуулсны маргааш орой нь хүү зүүн нүд нь юм харахаа больж, сүүмийж байгааг мэдэрчээ. 2 удаа хагалгаа хийсэн боловч нүд нь эмчлэгдэхгүй байх магадлалтай хэмээн эмч нар хэлсэн байнаЗэрлэг багшийг ажлаас нь халж, сургуулийн зүгээс 30 мянган юань буюу 3 мянган фунтийг хүүгийн нөхөн төлбөрт өгсөн ч 2 удаагийн хагалгаандаа зарцуулаад л дууссан хэмээжээ.