Бухимдлаа тайлах аргаас

 

Та ямар нэг зүйлээс болж бухимддаг уу? Нийгэм гэр бүл хүүхэд найз нөхөд гэхчлэн олон зүйлээс шалтгаалсан бэрхшээл учирч алхам тутамдаа цухалдан бачимдаж уур хүрдэг. Ийм үедээ уурлаж хэн нэгэнд бурууг тохсоноор асуудал шийдвэрлэгддэггүй. Тиймээс биеэ суллан амрааж сурах хэрэгтэй. Уур биеийг зовоож уул морийг зовооно гэдэг. Хий дэмий уурлаж бухимдахаар өөрийгөө тайвшруулах арга замд суралцах хэрэгтэй. Та ямар нэгэн эм тан мансууруулах зүйл хэрэглэхгүйгээр эсвэл их мөнгө зарахгүйгээр бухимдлаа тайлан хөнгөрүүлэх олон арга зам байдгаас дурдваас:

indexreer
Бишрэн шүт

Та ямар нэгэн зүйлийг бишрэн шүт. Бурхан шашин байгаль дэлхий эцэг эх ах дүү хань нөхөр үр хүүхдээ юм уу өөрийн сэтгэлд итгэл таашаал өгөх зүйлээ бишрэн шүтэхэд бухимдал тайлагдана.

Өөрийгөө тань.

Та хэнтэй ч адилгүй, дахин давтагдахгүй нэгэн гэдгээ үргэлж санаж яваарай. Өөрөөсөө аль нэг сайн талаа олж харахыг хичээ. Таны тэр сайхан байдал, зан чанар дахин давтагдашгүй дүр төрх тань таныг би чинь /………../ шүү дээ гэдгийг сануулж байдаг. Хэн ч таныг хаа явсан энэ чинь тэрний хуулбар байна гэдэггүй зөвхөн нэрээр тань л таныг мэддэг. Тиймээс толинд хар, дандаа инээмсэглэ, сайхан хувцас өмс, хамгийн сайхан дурсгалтай мөчөө эргэн сана. Ирээдүйгээ ямагт сайхнаар төсөөлөөрэй

Ажлаа зөв хувиарла, төлөвлө

Та их ядарсан ажлын ачаалал ихтэй үедээ бүх ажлаа төлөвлөн бичээд эргэж нэг харахдаа үнэхээр аминд тулсан л биш бол түр хойш тавь. Тэгээд түр зуур амсхийж биеэ суллан минут хэртэй суугаад өөрийн дуртай зүйлээ хий. Учир нь хэт их ядарсан үед хийсэн ажил үр бүтээл муутай байдаг. Жишээ нь: аяга цай, кофе уух, ямар нэгэн амттан идэх, сэтгэлийг чинь сэргээж чадна гэсэн хүнтэйгээ ганц хоёр минут утсаар ярих гэх мэт ажилд ердөө л таван минут зарцуулж сууж байсан орчныхоо бухимдлаас гарах хэрэгтэй. Ингэхэд та сэтгэл өөдрөг болсноо мэдэрч ажлаа үргэлжлүүлэхэд тайван болно.

Зөв амар

Таны ажлын ачаалал хичнээн их байсан ч өдрийн цайгаа уухаа мартаж болохгүй. Хоол цайгаа тавтай идэж уусны дараа хэдэн минут зүүрмэглэхийг хичээ. Олны дунд явж шинэ танилуудтай болох нь бэрхшээлээс гарахад чинь тусална.

Иллэг хий

Их ачаалалтай сэтгэл тавгүй үедээ биедээ иллэг хий. Ингэхдээ хувцасныхаа гадна талаас гар хүрэх бүх газраа зөөлхөн ил. Эсвэл дотны хэн нэгнээр ч хийлгэж болно. Ялангуяа ар нурууны голоор илэхэд бие сэргэдэг.

Тоол

Бухимдаж уурлахаасаа өмнө дотроо удаанаар 20 хүртэл тоол

Байдлаас шууд гар

Босоод гараад яв. Энэ нь эгзэгтэй арга юм. Хэрэв даргынхаа өөдөөс хараад зогсож байгаа бол өөртөө хор хүргэж болох талтай. Иймээс хэдийд хаана хэрэглэхээ сайтар бодох хэрэгтэй

Түр өөр зүйлд сатаар

Буруу харах эсвэл толгойгоо аажим эргүүлж цонх руу хараад ямар нэг зүйлийг тогтоож харахыг хичээ.

Дуугаа зөөлрүүл

Үгээ цөөлж ярианыхаа өнгийг зөөллө

Биеэ сулла, ямарч тохиолдолд шүдээ бүү зуу

Харин ч амаа бага зэрэг ангайлгаад эрүүгээ баруун зүүн тийш нь хөдөлгө.

Хашгир

Хүн амьтангүй газар очоод чөлөөтэй хашгир.

Ажил хий

Анхаарал үл шаардах угаах оёх нэхэх зэрэг механик үйлдэл хийж болох юм.

Амьсгал

Чөлөөтэй газар очиж анхаарлаа төвлөрүүлж таван минутын турш уртаар амьсгаа ав.

Уйл

Хөнгөхөн уйлвал сэтгэл доторх хямрал чинь тун удахгүй үгүй болно. Үүнээс ичих хэрэггүй. Мөн бүлээн устай шүршүүрт юм уу ваннтай усанд орж хэвт, чамархайгаа хурууны үзүүрээр тойрог хөдөлгөөнөөр таван минут ил.

Сэтгэлээ тайвшруул

Болсон явдалд удаан бүү уурла. Болоод өнгөрсөн гэж бод.

Өнгөрсөн явдлаа эргэж бүү сана. Шувуудын жиргээ усны урсгал, намуухан хөгжим сонс. Баатарлаг инээдмийн амьдралыг өөдрөгөөр авч үздэг кино үз.

Цаас аваад цаг агаар найз нөхөд дарга, телевиз гээд санаж байгаа зүйлээ бич зур. Энэ бүх аргаас та өөртөө тохирохыг хэрэглээд үзээрэй. Мөн танд уур бухимдлаас гарах өөрийн гэсэн арга байвал бидэнтэй хуваалцаарай. Танд сайн сайхныг хүсье.

www.fact.mn

 


URL:

Сэтгэгдэл бичих