Аюул эрсдэл ба секс 18+

3052936_4333f1cf

Зарим хүн эрсдэлтэй нөхцөл, аюултай орчинд хурьцал хийх дуртай байдаг, чухам энэ үед л жинхэнэ ёсоор таашаал авдаг. Жишээлбэл: уулан дээр, цонхны тавцан дээр, байшингийн дээвэр дээр, эсвэл хажуу өрөөнд хүн байхад, хаалга цонх онгорхой, утсаар хүнтэй ярьж байхдаа гэх мэт.
Бие махбодийн төдийгүй сэтгэл санааны хувьд аюултай байдал “цус хөөрүүлдэг”. Нууц амрагууд үргэлж баригдах аюултай байдаг учир “галзуу” дурладаг байна.
Гэр бүлийн зарим хос бэлгийн амьдралын нэгэн хэв маягаа өөрчлөх гэж заримдаа эрсдэлтэй байдал, аюултай орчинг сонгож авдаг. Үүнийг гажуудал, согог гэж үзэж болохгүй. Шууд тулгарсан аюул бэлгийн дур хүслийг сааруулдаг, харин дөнгөж сая туулаад гарсан аюул бэлгийн дурыг өдөөдөг. Ийм нөхцөлд үүссэн хайр сэтгэлийн холбоо жирийн амьдралын нэгэн хэвийн уйтгартай байдлыг даалгүй сарнин бутардаг.
Эрчүүдийн хувьд аюултай тулгарах боломж их. Архи, тамхи, машин, спорт, мөрийтэй тоглоом, шөнийн клуб, саун, охид бүсгүйчүүл гээд стрессээ тайлах арга ч цөөнгүй.
Энд мөн эр хүний мэргэжил гэгддэг цагдаа, гал сөнөөгч зэрэг мэргэжил их нөлөөтэй. Харин эмэгтэйчүүдэд арай цөөн боломж.
Иймээс ч тохиолдлын харьцаа, амралтын үеийн янаг амрагийн явдалд орооцолддог байх.
Зарим хүн гэр бүлийн бэлгийн амьдралыг “амтгүй” гэж үзэн, эрсдэл ба дур ханалтыг өөрөө ч мэдэлгүй холбож өгснөөр зөвхөн тийм орчинд дур тавихыг эрмэлздэг. Мэдээж, хүн болгон амьдралдаа шинэлэг, хурц тод мэдрэмж амсахыг хүсдэг. Гэхдээ дандаа аюултай орчинд секс хийхийг эрмэлзэх нь утгагүй. Ингэж өөрийн хамаг хүч чадлыг байнга шавхаж байх хэрэггүй.
Бид хоолондоо халуун ногоог маш бага, чимх төдийг хэрэглэдэг, хэрэв халбага халбагаар ойр, ойрхон их хэрэглэвэл хэтэрнэ. Иймд шинэлэг зүйлийг жирийнтэй, эрсдэл аюулыг ердийн байдалтай ухаалгаар зохицуулах нь чухал билээ.

www.bolod.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих