Дахин төлөвлөлтийн санал хураалт амралтын өдрөөр явагдана
“Гэр хорооллын дахин төлөвлөлт”-ийн төслийн 2-р ээлжийн найман байршилд төсөл хэрэгжүүлэхээр 21 компани 31 санал ирүүлсэн байгаа. Үүнээс шаардлага хангахаар 12 компанийг эцсийн байдлаар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулах бөгөөд санал авах ажиллагааг 01 сарын 11-ний өдөр /Бямба гараг/ 09-19 цагийн хооронд зохион байгуулахаар болжээ.
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн 2-р ээлжийн найман байршилд иргэдээс санал авахаар шалгарсан аж ахуйн нэгжүүдийн нэрс болон санал хураалт болох газрын байршлыг танилцуулаха:
· Сонгинохайрхан дүүргийн 28-р хорооны хурлын танхимд, ТОБ групп ХХК
· Сүхбаатар дүүргийн 15-р хорооны Иргэний танхимд, Цэлмэг Ази Констракшн ХХК
· Хан-Уул дүүрэг, 4-р хорооны байр, Төрийн орон сууцны корпораци ТӨҮГ
· Багануур дүүрэг5-р хорооны хурлын танхим, Их наяд хөгжил ХХК
· Чингэлтэй дүүрэг 10-р хорооны байр,/А блок/ Бармон ХХК
· Чингэлтэй дүүрэг 9-р хорооны байр /Б блок/Эрэл ХХК
· Баянзүрх дүүрэг97-р сургуулийн заал, Их өргөө ХХК
· Баянгол дүүрэг 10,–р хороо, /А блок/ Грийн ресурс констракшн ХХК
· Баянгол дүүрэг 22-р хорооны Штабын танхимд /Б блок/ Очир ням ХХК
/В блок/ Ди ви жи эйч ХХК
· Сонгинохайрхан дүүрэг 20 –р хорооны байр /А блок/ Хас харш ХХК
· Сонгинохайрхан дүүрэг 42-р сургуулийн зааланд /Б блок/ Стандарт Капитал ХХК
BOLOD.MN
URL: