Лесби 18+

index0404004444441
Секс судлаач, эрдэмтэд эхнэртэй эрчүүдийн дунд асуулга явуулжээ. “Таны эхнэр эмэгтэй хүнтэй бэлгийн харьцаанд орвол та урвасан гэж үзэх үү?” гэсэн асуултанд эрчүүдийн 42 хувь нь “тийм” гэж, 45 хувь нь үгүй гэж, харин 13 хувь нь харин ч эр хүнтэй биш, эм хүнтэй унтсанд баярлах болно гэж хариулжээ.
Ихэнх эрчүүд хурьцал бол эр бэлгэ эрхтэн үтрээнд орох явдал гэж ойлгодог учраас хүүхнүүдийн хоорондын харьцааг урвалт гэж хүлээж авдаггүй. Эмэгтэйчүүдийн нилээд хэсэг нь ийм харьцаанд орсон шалтгаанаа ердийн сонирхол, шохоорхол гэж тайлбарладаг. Зарим хүүхэн нөхрөөсөө авч чадаагүй энхрийлэл, дотно харьцааг ийм аргаар нөхөх гэж оролддог.
Агуу их яруу найрагч Марина Цветаева лесби байсан бөгөөд хоёр амрагтай байв. Нэг нь яруу найрагч, утга зохиолын шүүмжлэгч Софья Парнок, нөгөө нь жүжигчин Софья Голлидэй. Марина Софьягийн тухай “Сонечкагийн тухай туужууд” зохиолдоо бичсэн байдаг.

АНУ-ын ерөнхийлөгч Рузвельтын эхнэр Элеонора нилээд хэдэн лесби хүүхэнтэй зэрэг явалдаж байжээ. Кино од Марлен Дитрих олон хүүхэнтэй янагийн харьцаатай байжээ. Холливудын найруулагч Мерседес де Акоста, кино од Грета Гарбо, дуучин Эдит Плаф, Оросын Вера Зорина…


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих