Онигоо уншиж хөгжилдөцгөөе

9d85fc7ba2b1Зурагтын антенн

-Зурагтын антенн хүүхнүүдийн хөл хоёр юугаараа адилхан бэ?

-Дээшлэх тусам амьсгаа давчдаад байдаг юм.

 

Саальчин

Оройн саалин дээр саальчин бүсгүй мал болтлоо согтуу иржээ. Yнээ:

-Бас ахиад л согтуу юу?

-Мнхн…

-За одоо яая гэхэв дээ. Наад хөхнөөс сайн барьж бай хэд сайн үсрээд өгөхөөс дөө….

 

Илүү олон

Хоёр найз хүүхэн уулзаж байна гэнэ. Нэг нь нөхөрт гараад удаагүй юмсанж.

-За яасан нөхөрт гарахаар сайхан байна уу?

-Сайхан биш харин илүү олон удаа гээч….

 

Өөдгүй амьтан

Эхнэр нь нөхрөөсөө асууж байна гэнэ.

-Хонгор минь чи надад маш их хайртай тэ?

-Мэдээж хэрэг. Яг чиний намайг хайрладаг шиг.

-Өө ямар өөдгүй амьтан бэ?

 

Төөрөгдөл

-Гэгээн эцэг минь би нүгэл үйлдсэн эм. Би өдөр болгон толинд харах тоолондоо өөрийгөө эрчүүдийн сэрлийг үнэхээр хөдөлгөхөөр гоо сайхан төрснөө харах юм.

-Зүүгээр бүсгүй минь. Наадах чинь нүгэл биш зүгээр л төөрөгдөл байна …

 

 

Эгч нь…

Утсаар болсон яриа.

-Байна уу, Алимаа байгаа болов уу?

-Алимаа гэртээ байхгүй байна. Харин тантай Алимаагийн урт хөлтэй, торомгор нүдтэй гоолиг эгч нь ярьж байна….

 

 

Yглээрэй

Согтуу эр харанхуй шөнө гэртээ шал согтуу ирэв. Тэгээд хаалгаа онгойлгочихоод босгон дээрээсээ орилж байна гэнэ.

-Эхнэээр, алив бушуухан үглэж яншаарай хөө. Тэгэхгүй бол энэ харанхуйд би ороо олохгүй байна …

 

Битгий үзүүлээрэй

-Би эхнэр маань алга болсон талаар хэлэх гэж ирлээ.

-За та сууж байгаад анкет бөглөөд онцгой шинж тэмдгийг нь нэг нэгэнгүй бичээрээй.

-Болж л байна гэхдээ та нар эхнэрийг олсныхоо дараа энэ бланкаа тэрэнд үзүүлэхгүй байх ёстой шүү.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих