Д.Сүхбаатарын хөшөөг нүүлгэн шилжүүлэхгүй гэв

p18dnjtjbh1rjjcfk10lp1ckldmp1Нийслэлийн төв талбайд байрлах жанжин Д.Сүхбаатарын хөшөөг нүүлгэн шилжүүлнэ гэсэн ташаа мэдээллийг зарим хэвлэл мэдээллийн байгууллагууд олон нийтэд цацжээ.

Энэ талаар бид НИТХ-ын Зохион байгуулалтын хэлтсийн дарга М.Халтараас тодруулахад, “НИТХ-ын хуралдаан болон НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар энэ тухай  хэлэлцэнэ гэсэн төлөвлөгөө байхгүй, ямар ч үндэслэлгүй мэдээлэл” гэсэн тайлбар өгсөн бол Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дэд дарга Э.Анар, “Д.Сүхбаатарын хөшөөг нүүлгэн шилжүүлэх ямар нэг төлөвлөлт байхгүй гэлээ.

Дашрамд дуулгахад, НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 79 дүгээр тогтоолоор нийслэлийн төв талбайг Эзэн богд Чингис хааны нэрэмжит болгосон бөгөөд тухайн үедээ Д.Сүхбаатар жанжины  хөшөөг нүүлгэн шижүүлэхгүй гэдгээ албаныхан хэлж байсан юм


URL:

Сэтгэгдэл бичих