“АХМАДЫН ОРОН СУУЦ” хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдийн бүрдүүлэх
“АХМАДЫН ОРОН СУУЦ” хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдийн бүрдүүлэх материалын жагсаалт:
- Иргэний цахим үнэмлэхний хуулбар
- Оршин суудаг хорооны тодорхойлолт (УБ хотод 5 болон түүнээш дээш жил амьдарсан болохыг тодорхойлох)
- БЕГ-ын Эд хөрөнгө, хуулийн этгээдийн бүртгэлийн архивын хэлтсээс лавлагаа (Гэр бүлийн хүнд мөн адил лавлагаа)
- Тэтгэврийн дэвтрийн хуулбар
- Иргэний өргөдөл
- Өргөдлийн маягт бөглөх (1% зурагтай)
“Ахмадын орон сууц” хөтөлбөрт хамрагдахи иргэдийг сонгон шалгаруулах журмаас
Нийслэлийн Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/720 дугаар захирамжийн хоёрдугаар хавсралтаар “Ахмадын орон сууц” хөтөлбөрт хамрагдах иргэдийг сонгон шалгаруулах журам батлагдсан. Журмын 2.1-т:
“Ахмадын орон сууц” хөтөлбөрт хамрагдах иргэд дараах шалгаруулалтыг хангасан байна гэж заасан. Үүнд:
2.1.1. Улсаас орон сууц авч байгаагүй;
2.1.2. Улаанбаатар хотын харъяат ба сүүлийн 5 жил нийслэлд амьдарсан байх;
2.1.3. Өрхийн орлого нь ашиглалтын болон түрээсийн зардлаа төлөх чадвартай байх;
2.1.4. Нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал, элэгдлийн санг тооцсон 3 сарын түрээсийн болон ашиглалтын зардалтай тэнцэхүйц хэмжээний барьцааг төлөх чадвартай байх;
2.1.5. Өндөр насны тэтгэвэр тогтоосон 60 ба түүнээс дээш насны эрэгтэй, 55 ба түүнээс дээш насны эмэгтэй Монгол улсын иргэн байх;
2.1.6. Тэтгэвэр эсхүл халамжийн тэтгэмжээс өөр орлогогүй байх ба өөрийн өмчлөлийн газар, гэр, байшин болон автомашингүй байх;
BOLOD.MN
URL: