Хохирогч бүсгүйн задлан шинжилгээний хариу дахин “гадны нөлөөгүй” гэж гарсан уу?

Найз бүсгүйнхээ амийг хэрцгийгээр хөнөөсөн 33 настай Г.Алтанхүүг нийгэм тэрчигтээ үзэн ядаж байна. Шүүх эмнэлэгийн задлан шинжилгээний хариу  “Гадны нөлөөгүй” хэмээн гарч олныг цочирдуулсан. Харин энэ хэрэгт улс анхаарлаа хандуулж, ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дахин нягталж, шалгахыг сануулсан.

Тиймээс ч Шүүх эмнэлэгийн хүрээлэнгээс дахин шинжээчдийн баг гаргаж, задлан шинжилгээг өчигдөр 16.00 цагийн үед хийсэн байна.

Зарим нэг сайтуудад шинжээчдийн баг өмнөх шинжээч эмч нарын гаргасан дүгнэлтийг “Үнэн гэж баталлаа” гэсэн мэдээллийг цацсан.

Харин энэ мэдээлэл ор үндэслэлгүй бөгөөд шүүх эмнэлэгийн дүгнэлт 14 хоногийн дотор гарах аж. Энэ хэргийн талаар тус хэрэгт стратегийн өмгөөлөл үзүүлж байгаа хуульч М.Ичинноров өөрийн Facebook хуудсанд ийн бичжээ.Ж.ЦацралЭх сурвалж: Www.fact.mnichinnorov


URL:

Сэтгэгдэл бичих