Автобус 1 компанийн ажилчид ажил хаялт зарлалаа
Тус компанийн том оврын автобусны жолооч нар цалин хөлс хангалтгүй, ажлын ачаалал ихтэй зэрэг шалтгаанаар удирдлагатайгаа үл ойлголцсоны улмаас 2012 оны 11 сард ажил хаяж байсан.
Тиймээс асуудлыг даруй шийдвэрлэхээр Нийслэлийн нийтийн тээврийн газар, Монголын тээвэр холбоо, газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо болон том оврын автобус компанийн ажилтны төлөөллүүд цуглаж, асуудлыг хэлэлцсэн юм.
Ингэсэнээр нийслэлийн удирдлагуудын зүгээс автобус компаниудыг нөхцөл байдлыг засахыг үүрэг болгосноор талууд ойлголцолд хүрч, “Автобус-1” компанийн ажилчид үйлчилгээнд гарч байсан. Тэгвэл Автобус 1 компанийхан өнөөдөр дахин ажил хаялт зарлажээ. Одоогоор ажилчид компани дээрээ байгаа бөгөөд Хотын дарга иртэл ажилдаа гарахгүй гэж мэдэгдэж байгаа байна.
URL: http://www.fact.mn/142718.html