Венесуэлийн гоо бүсгүйг хөнөөжээ
2004 онд Венесуэлийн гоо бүсгүйгээр шалгарч байсан 29 настай Моника Спир болон түүний нөхөр 39 настай Томас Берри нарыг машинд нь буудан хөнөөсөн хэрэг гарсан талаар “ВВС” мэдээллээ.
Хамт явсан таван настай охин нь ч мөн шархадсан ч азаар амь насанд нь аюул учраагүй аж. Валенсиагаас Пуэрто Кабелла орох хурдны зам дээр болсон уг хэргийг цагдаа нар мөрдөж шалгаж эхлээд байгаа юм байна.
Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар тэдний машин замдаа эвдэрсэн бөгөөд дээрэмчдийн золиос болсон байх магадлалтай гэнэ. Гэмт хэргийг үйлдэхэд таван хүн оролцсон гэж цагдаа нар үзэж байгаа аж. Венесуэлийн хувьд хүн амины хэргийн тоогоороо дэлхийд дээгүүр бичигддэг орнуудын нэг юм.
URL: