Солонгосчууд зөвшөөрөлгүйгээр гоо сайхны үйлчилгээ үзүүлжээ

527-1389070184d93852d8cc413e0dbigГадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газраас хийсэн ээлжит хяналт шалгалтаар Монгол Улсад ирсэн зорилгоос өөр үйл ажиллагаа явуулсан, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн хүмүүсийг илрүүлжээ.

Дээрх үндэслэлээр он солигдохын өмнөхөн БНСУ-ын гурван иргэнийг эх орноосоо албадан гаргажээ. Манай улсад жуулчлахаар ирсэн дээрх гурван иргэн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр иргэдэд гоо сайхны үйлчилгээ буюу массаж хийж байсныг тогтоосон байна.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, холбогдох журамд заасны дагуу тэдний Монгол Улсад орж ирэх эрхийг гурван жилээр хассан байна.

Эх сурвалж:


URL:

Сэтгэгдэл бичих