Леонардо ди Каприо ээлжит амрагаараа 21 настай бүсгүйг сонгожээ
40 насны босгыг алхаж яваа Холливудын дуулиант гоонь эр Леонардо ди Каприо ээлжит амрагаараа 18 насаар дүү загвар өмсөгч бүсгүйг сонгожээ.
Саяхан л өөрийн сайн найз болох Орланда Блүмийн экс гэргий Миранда Керртэй нэр холбогдоод байсан тэрээр 21 настай, Тони Гаррн хэмээх бүсгүйтэй болзож эхэлжээ.
Хосуудыг Мексикт зугаалж яваад папарацичидын дуранд өртсөн бөгөөд тэд бусдаас ялгарахгүйн тулд эгэл жирийн хувцасласан байж. Тэдний болзоо үнэхээр удаан үргэлжлэх эсэх нь энэ сарын 12-нд болох “Алтан бөмбөрцөг” наадмын шагнал гардуулах ёслолын ажиллагаанд хамтдаа улаан хивсэн дээгүүр алхах эсэхээс харагдах юм.
URL: