Өмнөговь аймагт галзуу чоно айлын хотруу дайрчээ
Өмнөговь аймгийн Баяндалай сумын Баян багийн нутаг Дундын-Ар булаг гэдэг газар малчин Чадраабалын хоттой хонь руу чоно дайрсан хэрэг гарчээ. Ингэхдээ 40 бог мал ноцож, нэг нохойг хазаж гэмтээсэн байна.
Тиймээс тэдгээр мал амьтдыг устгалд оруулж мал, нохойноос дээж авсан байна.
Дээжийг тус аймгийн Мал эмнэлэг, ариун цэврийн лабораторид шинжлүүлэхэд “Галзуу” өвчин болох нь тогтоогдсон байна. Иймд тус сумын Засаг даргын захирамжаар14 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоожээ.
URL: