Ш.Батхүү “баашлаад байгаа”
Хэрвээ 109 сая ам.доллар гээчийг нь жирийн хулгайлчихсан бол хэдийнэ хуулиа уншуулаад ялаа эдлээд сууж байхаар, бараг насаараа гэмшээд ч барахгүй том шийтгэл болох байсан биз.
Тэгвэл хуурамч бичиг баримт бүрдүүлэн уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 109 сая ам.доллар залилаад авчихсан, байцаалтын явцад бичиг баримт нь хуурамчаар үйлдсэнийг тогтоочихоод байхад манай хүн байх ёстой газраа тогтож байхгүй л энд эмнэлэг сувилал хэсч л явах юм.
Тэрээр ахиад л 1-р эмнэлэгийн байранд өвчний түүх гэж тоочоод байх юмгүй гурван цагдаагаар хамгаалуулсан шигээ хэвтэж байгаа гэнэ.
URL: