Хятадын төмөр замын тэргүүн амиа хорложээ

1d4b15_2326_x320Хятадын томоохонд тооцогдох төмөр замын барилга байгууламжийн компанийн Ерөнхийлөгч Бай Чунжень амиа хорлосныг орон нутгийн сонины мэдээнээс эш татан “Associated Press” агентлаг уламжилжээ.

Хятадын төрийн өмчийн “China Railway Group Ltd”, компани энэ талаархи албан ёсны мэдээлэлдээ гэнэтийн азгүй тохиолдлын улмаас нас нөгчсөн хэмээн мэдээлжээ.

Гэсэн хэдий ч Шанхайн “China Business News” сонин 53 настай Бай Чунжень өөрийнхөө байшингийн дөрөвдүгээр давхраас үсэрсэн гэдгийг онцолжээ. Компани нь санхүүгийн бэрхшээлтэйн улмаас Бай Чунжень байнгын бухимдалтай байсныг тус сонин онцолжээ. Энэ нь түүний амиа хорлох шалтгаан болсон байж магадгүй гэнэ.

“China Railway” компани нь “Фортуна” сэтгүүлийн үнэлгээр дэлхийн төмөр замын 102 дахь компаниар эрэмбэлэгдэж байсан юм. Энэ компанид ойролцоогоор 290 мянган хүн ажилладаг аж.

Хятад бол төмөр замын хөгжлөөрөө дэлхийд тэргүүлдэг орны нэг. Өнгөрөгч 2013 оны эцсээр гэхэд тус улсын төмөр замын нийт урт нь 100 мянган км байсан бөгөөд үүний 10 мянган км нь хурдны зам. Сүүлийн жилүүдэд Хятадын төмөр зам хэл ам ихтэй байгаа.

Саяхан хүртэл тус улсын Төмөр замын сайдаар ажиллаж, хамгийн хүчирхэг хүмүүсийн нэг гэгдэж явсан Лю Чицзюнь цаазаар авахуулах ялаар шийтгүүлсэн юм. Гэхдээ Бай Чунжений нэр болон компани нь энэ бүхэнтэй холбогдож байгаагүй юм.


URL:

Сэтгэгдэл бичих