Деннис Родман дахин Хойд Солонгост очно

6a2b69_2329_x678АНУ-ын сагсан бөмбөгийн нэрт тамирчин асан Деннис Родман Бээжин хотоос Хойд Солонгосын зүг хөдөлжээ.

Тэрээр лидер Ким Чен Уны төрсөн өдрийг тохиолдуулан нэгэн үзүүлэх тоглолтод оролцох юм.

Сагсан бөмбөгийн хорхойтой Хойд Солонгосын залуу лидер маргааш 31 хүрэх ажээ. Экс сагсан бөмбөгчдийн багийг толгойлон ирж байгаа Деннис Родман ийнхүү дөрөв дэх удаагаа Хойд Солонгост ирж байна.

Ким Чен Унтай зузаан найз гэгддэг Родман энэ удаагийн аялалаа “Сагсан бөмбөгийн дипломат ажил” хэмээн нэрлэжээ.


URL:

Сэтгэгдэл бичих