Мөнгөний мөн чанар

humanism_money-middleНєгєє нэг нь дээрхтэй ижил хэмжээтэй боловч сэтгvvлийн хайчилбар байна гэж бодъё. Энэ нь бас л зарим нэг зураг хєрєгтэй, булан г.м. зарим газарт тоо бичигдсэн цаас байг л дээ. Гэвч vvгээр зєвхєн гал ноцоож л болох буйзаа.

Ялгаа нь юундаа байгаа билээ? Тавтын долларын дэвсгэр дээрх бичгийг уншиж vзвэл. “Federal reserve note/ The United States Of America/ Five dollars” буюу “Холбооны мєнгєн тэмдэгт/ Америкийн Нэгдсэн Улс/Таван Доллар” гээд арай жижгээр “This note is legal tender for all debts, public and private” буюу “Энэ дэвсгэрт нь хувийн болон албаны бvх тєрлийн гvйлгээг хийх хууль ёсны эрхтэй” гэж буй. Хэдэн жилийн ємнєєс “Америкийн Нэгдсэн Улс” , “Таван Доллар” гэдгvvдийн хооронд “Will Promise To Pay” бую “Тєлбєрийн Баталгааг Хангаж байна” гэсэн бичиг нэмэгдэж бичигдсэн билээ. Yvгээр дээрхи сэтгvvлийн тасархай болон тавтын дэвсгэртийн ялгааг тайлбарлаж болох байх. Та хэрвээ “Тєв Банк” дээр очоод энэ амлалтаа биелvvлнэ хэмээн хvсвэл тэд танд таван ширхэг нэгтийн дэвсгэртээр солиж єгєх болно. Хэрэв та нэгтийн дэвсгэртээ дахин єгвєл тэд танд зоос оролцуулан мєнгийг тань бутархай болгож єгєх нь дамжиггvй. Хууль ёсны эрх гэдэг нь засгийн газар уг тэмдэгтийг єєрийн єр тєлбєр болон татварын vйл ажиллагаандаа хvлээн зєвшєєрєх бєгєєд шvvх ч уг vйлдлийг хvлээн зєвшєєрнє гэсэн vг юм. Ер нь яагаад хvмvvсийн бараа vйлчилгээний солилцоо г.м. хувийн vйл ажиллагаанд энэхvv доллар хvчинтэйгээр vйлчилж байгаа билээ?

Товчхон хариулбал бvх хvн мєнгєн дэвсгэртд итгэж байгаа болохоор хvлээн зєвшєєрєгддєг. Бvх хvн энэхvv ногоон дэвсгэртийг vнэ цэнэтэй зvйл гэж боддог учир тvvнийг хvлээн зєвшєєрч байгаа хэрэг. Бvх хvний ємнєх амьдралд энэхvv мєнгєн тэмдэгт нь vнэ цэнэтэй байсан учир vvнийг vнэ цэнэтэй гэж vзэж байгаа юм. АНУ-д одоогийн vйлдвэрлэлийн тvвшинээс бага нэгжийг нийтээр хvлээн зєвшєєрєгдсєн мєнгєний хэрэгслэлгvйгээр є.х. vvнээс илvv бутархай мєнгєгvйгээр vйлдвэрлэх боломжгvй юм. Нийтээр хvлээн зєвшєєрєгдсєн мєнгєний оршин байх эсэх нь юуны тєлєє бvгд хvлээн зєвшєєрч байгаа тэр vнэ цэнээ хадгалж буй гэсэн хоёр талын хэлцэл дээр тогтоно. Энэ нь нэг талаас хуурамч итгэл vнэмшлийн чанартай зvйл юм.

Энэхvv хэлцэл эсвэл хуурамч итгэл vнэмшил нь хэврэг эд биш ээ. Эсрэгээр нийтээр хvлээн зєвшєєрєгдсєн мєнгєтэй байхын vнэ цэнэ нь маш их бєгєєд хvмvvс энэхvv хуурмаг итгэл vнэмшилдээ дээд зэргийн vймээн самууны vеээр ч vнэнч хэвээр vлддэгт оршино. Энд л бидний хожим vзэх: мєнгийг хэвлэн гаргагчид яагаад инфляцийг бий болгодог вэ, эсвэл эсрэгээр тэд хэрхэн инфляцийг багасгах вэ гэдгийн vндэс шалтгаан бий ажгуу. Гэхдээ энэхvv итгэл vнэмшил нь бат бэх зvйл бас биш юм. Америкийн хувсгалыг санхvvжvvлэх гэж нэгдсэн улсын тивийн конгрессоос гаргасан тивийн мєнгийг энэхvv итгэл vнэмшил л нурааж хаясан юм.

Хэдийгээр мєнгє нь”хуурмаг тєсєєлєл” дээр тулгуурладаг ч гэсэн эдийн засагт маш их vvрэгтэй. Энэ нь бас зарим зvйлийг халхлагч хєшиг юм. Аливаа vндэстний баялагийг тодорхойлдог бодит хvчин зvйл бол иргэдийнх нь санхvvгийн хvч чадал, тэдний vйлдвэрлэл болон шинийг бvтээх авьяас билиг, тэдэнд буй байгалийн баялаг, мєн улс тєр болон эдийн засгийн бvтэц зэрэг билээ. Нэгэн зууны тэртээ Жон Стьюарт Милл “Эдийн засагт цаг болон хєдєлмєрийн илvvдлийг хуурмагаар бий болгодогийг нь эс тооцвол мєнгєнєєс єєр vл ажиглагдам зvйл байдаггvй. Энэ нь юу хийх ёстой зvйлээ биетээр маш хурдан бvтээдэг бєгєєд vvнгvйгээр уг vйл ажиллагаа удааширдаг нэгэн тєрлийн тогтолцоо юм. Мєн уг тогтолцоо нь бусад бvх тогтолцооний адилаар хэрэгцээгээ алдахаараа єєрийн гэсэн нєлєєг vзvvлдэг.” гэж хэлжээ.

Мєнгєний vvргийг тодорхойлсон маш зєв тодорхойлолт юм. Yvгээр бидэнд vvргээ гvйцэтгэж чадахаа больсон тохиолдолд нийгэмд ямар их хор уршиг тарьдгийг хэлж байна.


URL:

Сэтгэгдэл бичих