“Макс өргөө” компаний хүний аминд хүрсэн барилгын хэргийн газраас хятад ажилчдыг ямар учиртай зайлуулсан нь нууц байна

DSC00852

Дөнгөж саяхан буюу 2 цаг орчимын өмнө “Нарны титэм” төвийн урд баригдаж байгаа “Макс өргөө” компанийн барьж буй барилга дээрээс бэхэлгээний төмөр унаж урд замын 3-р эгнээгээр явж байсан машины дээрээс төмөр унаж хүний амь эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа. Ийнхүү барилгын балгаас болж ахин нэг хүн гэмгүй явж байгаад алтан амиа алдсан харамсалтай тохиолдол  гарч нийгмийг цочроосон нь  анхнаасаа л хэрүүл ам хийж байж босгосон “Макс өргөө” компани хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажлаагүйтэй шууд  холбоотой.

Бид хэргийн газар дээр сурвалжлахаар очсон бөгөөд талийгаачийн машинд хэвлэлийнхэнийг ойртуулахгүй байсан бөгөөд хэргийн нарийвчилсан шинжилгээ гартал мэдээлэл өгөх боломжгүй хэмээн цагдаагийнхан хамгаалалтанд авч харъяа дүүргийн замын цагдаа, онцгой байдал, түргэн тусламжийн багийн ажилчид ажиллаж байсан юм.

Хөндлийн гэрч нарын харсан байдал, тэдний мэдээлж байгаагаар  “Барилга дээрээс унасан цагаан өнгөтэй бэхэлгээний төмөр замын хөдөлгөөнд оролцож байсан 3139 УНР улсын дугаартай, хар өнгийн “Ланд круизер-200″ маркийн автомашины эгц дээрээс цөмлөн орсон бөгөөд жолоочийн  толгойн тус газар онож ямар ч тусламж авч чадахгүй ажлаа амжуулаад явж байсан хайран сайхан залуу газар дээрээ өнгөрчихлөө”  гэлдэж байсан юм.

Уг нь  осол болсон газраас  Нийслэлийн онцгой байдлын газар холгүй бөгөөд тус газрын  эмч Э.Отгонтуяа болон бусад аврах багийнхан цаг алдалгүй ирсэн.  Гэвч өндөр дээрээс хүчтэй унасан бэхэлгээний төмөр талийгаачийн аминд хэдийнэ хүрсэн байжээ.

Харин гэнэтийн ослыг гайхаж цуглаж хүмүүсийн дундуур буюу осол гарсны дараахан “Макс өргөө” компанийн сүндэрлүүлж буй үхэл дагуулсан уг барилгаас хэд хэдэн хятад гарч, микрод суун одсон нь олны анхаарлыг татаж хоцорчээ.

Нэмж мэдээлэхэд осолд орсон авто машин Эдийн засаг хөгжлийн яамных гэдгийг тус яамны хэвлэлийн төлөөлөгч баталсан бөгөөд амь насаа алдсан иргэн тус яамны жолооч байсан бөгөөд түүний тухай мэдээллийг яамнаас өгөхөөс татгалзжээ.

01

DSC00851

DSC00863

DSC00852

DSC00862Азтай

эх сурвалж: www.fact.mn


URL:

Сэтгэгдэл бичих