Өнөөдрийн зурхай /2014 оны 01-р сарын 07/

500_1223596321_middle_eastern_woman_is

Өнөөдөр аргын тооллын 2014 оны 01-р сарын 07. Мягмар гараг. Билгийн тооллын  XVII  жарны “Тийн ялгуусан” хэмээгч усан могой жилийн өвлийн адаг Хөхөгчин үхэр сарын шинийн 7. Могойг хүлэгч одтой, Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр. Ангараг гараг. Өдрийн барилдлага Үхэх.  Шүтэн барилдлага Хүрэлцэхүй.  Наран 08.39-д мандаж, 17.11-д жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, хараал, жатхыг буцаах, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн. Золиг гаргах, бөө удганы үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд хэл ам, хэрүүл тэмцэл ирнэ хэмээжээ.

* * *

Өрнийн зурхай

Матрын орд (12/22-1/19): Азтай өдөр. Өнөөдөр таныг гэнэтийн сайхан үйл явдал хүлээж байна. Эрч хүч нэмэгдэж ажлын чадвар идэвхжинэ. Ийм учраас тавьсан зорилгодоо хүрэх боломжтой. Хойш тавьсан болон түр зогсоосон төсөлийн ажлаа дахин сэргээж хийхийг од эрхэс зөвлөж байна. Учир нь тэрхүү ажлаас одоо л ашиг орлогыг нь хүртэх болно.

Хумхын орд (1/20-2/18): Дээд хүчний идэвхжлийн өдөр. Эрч хүч нэмэгдэхийг мэдэрч өөрийгөө шинэчлэх хүсэл төрнө. Таны бүтээлч эрч хүч танд өргөн боломжийг нээж өгөх ба энэ нь гэр бүлийн уур амьсгалыг дулаацуулах болно. Хүүхдүүд эсвэл ойрын хамаатан садны чинь сонирхол таниас өндөр анхаарал ба хувийн оролцоог шаардахыг үгүйсгэхгүй.

Загасны орд (2/19-3/20) Тодорхойгүй, зөрчилтэй өдөр. Хэрвээ та гаргасан шийдвэрийнхээ зөвд эргэлзэж байвал зөн билэгт тань таныг хуурахгүйд итгэ. Үйл явдлыг хэтэрхий хурц мэдрээд байна. Удирдлагатайгаа харьцаагаа хүндрүүлэхээс зайлсхийж хэний ч өмнө үүрэг хүлээхгүйг хичээ. Та өмнө нь бодож санаж яваагүй хүмүүсээс харилцан ойлголцол, дэмжлэгийг авна.

Хонины орд (3/21-4/19): Сэргэлэн өдөр. Амьдралын хүч тань дээд цэгтээ хүртэл өснө. Биеийн тамир спортоор хичээллэ. Биеэ эрүүлжүүлэх курст явах , мөнгө зээлүүлэх, бэлэг бэлэглэхэд таатай. Хоол шингээхдээ сайн байна. Харин хараагаа хамгаал.

 Үхрийн орд (4/20-5/20): Урам зоригоор дүүрэн өдөр. Өнөөдөр зорилготой ажиллавал танд сайн үр дүн өгнө. Мөн хүслээ ч биелүүлэх болно. Хамтран ажиллагсад болон ойр дотны хүмүүстэйгээ харьцаагаа сайжруул. Хүүхдүүдийн чинь амжилт таныг баярлуулах болно.

Ихрийн орд (5/21-6/21): Томилолт, аялалд таагүй өдөр. Хичнээн сонирхолгүй байсан ч өөрийн хийх ёстой зүйлээ хийж, ажилдаа хариуцлагатай хандахыг зөвлөж байна. Гэр бүл хүүхэддээ анхаарал тавь. Ганц бие хүмүүсийг таатай нөхөрсөг орчин хүлээж байна. Гоё юм худалдан авахаас бүү татгалз.

Мэлхийн орд (6/22-7/22): Таатай өдөр. Энэ өдөр дотно хүнтэйгээ санал зөрөлдөнө. Зөв арга, итгэлтэй харьцаа нь хардалт гомдолтоос сэргийлнэ. Эрүүл мэнд тань муудаж магад. Гадагш явахаас татгалз. Товлосон уулзалтаа маргааш болгон хойшлуулаарай. Хэлэлцээр хийх юм уу, үнэт эдлэл худалдан авч болохгүй, авснаасаа илүү үрэх болно.

Арслангийн орд (7/23-8/22): Бусдыг сонсох өдөр. Тур амралт аваад өөрийн хайртай хүмүүстэйгээ үдийн хоол зооглоорой. Магадгүй ирэх хэдэн өдрүүдэд танд тус хүргэж мэдэх гайхалтай санаа таны найз нөхдөд байж болох юм. Тэдний юу ярьж байгааг нь анхааралтай сонс. Өнөөдөр та хайр дурлалын тал дээр одтой байх болно. Гэхдээ аажмаар илэрхийлэх аргад суралц.

Охины орд (8/23-9/22):  Сонирхолтой өдөр. Зарим хүмүүс гэрлэх сүй тавих байх. Та яарах хэрэггүй. Эд хөрөнгийн асуудлаа шийдвэрлэсний дараа гэр бүлээ бат бэх аз жаргалтай байна гэдэгт итгэлтэй байж болно. Гэр орны тань асуудлууд таны зарлагыг ихэсгэж магадгуй. Асуудал үүсэхийнх нь өмнө яагаад засуулж болохгүй гэж тэгвэл таны зардал хамаагүй багасах болно.

Жинлүүрийн орд (9/23-10/22): Эерэг өдөр. Гэрийнхэнгэйгээ бус компьютертэй ихэнх цагаа өнгөрөөх нь. Гэр орны асуудал гэрийн ажилд таны оролцоо бага байх боловч удахгүй гавьяагаа зохих ёсоор үнэлүүлнэ. Ямар нэгэн гомдол саналыг үл харгалзан өөрийнхөөрөө бай.

Хилэнцийн орд (10/23-11/21): Сонголт хийх өдөр. Эрч хүчээ дэмий зүйлд бүү үр. Ажил хэргийн гэрээ хэлэлцээрт сэтгэл дундуур байна. Эмчид үзүүлсэн хүмүүс оношоо сонсоод гэнэтийн байдалд орно. Хайрын амьдралд тохиолдсон хүндрэлийг давахад бэрхшээлтэй. Нууц хүсэл мөрөөдлөө,эсвэл төлөвлөгөөгөө бусдад нээлгүй далд хадгал.

Нумын орд (11/22-12/21):  Тууштай өдөр. Гэр бүлийн харьцаа болон уур амьсгал танаас шалтгаална. Бага сага асуудлыг газар дээр нь шийдвэрлэ. Ханьдаа болон гэр бүл дотроо онцгой хүндтэй байр суурийг олго. Удахгүй тантай хаан мэт харьцаж эхлэхийг анзаарна.


URL:

Сэтгэгдэл бичих