“Хөх монгол” групп хууль зөрчсөөр байна
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас нийслэлд үйл ажиллагаа явуулж буй шатахуун түгээх станцуудад шалгалт хийсэн. Шалгалтын үеэр 18 шатахуун түгээх станцын үйл ажиллагааг зогсоосон билээ. Гэтэл эдгээр станцууд дахин үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд дээрх станцын 12 нь “Сод Монгол” группийнх бөгөөд хууль зөрчин ажиллаж байгаа аж. Эдгээр станцуудын тавыг нь зайлшгүй буулгах шаардлагатай гэдгийг мэргэжлийн байгууллагынхан хэлж байна.
Тухайлбал, V хороололд байрлах ил ёонкостой ШТС нь дулааны шугам сүлжээн дээр, төмөр замын призерийн ойролцоо байрладаг юм байна. Улсын байцаагчийн шаардлага биелүүлээгүй энэ станцын эрчим хүчийг энэ сарын 17-ы өдрөөс эхлэн хязгаарлах хүсэлтийг холбогдох байгууллагад хүргэсэн байна.
“Монголын мэдээ” сонин Э.ДУЛАМ
URL: