Намрын чуулган өндөрлөх дөхсөн ч парламент төлөвлөсөн ажлынхаа талд нь ч хүрээгүй байна

792c7dcee9fdb776originalУлсын их хурал дахь Ардчилсан намын бүлэг намрын чуулган завсарлахаас өмнө амжуулах ажлаа төлөвлөсөн байна. Эрх баригчдийн үзэж байгаагаар үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай, сонгуулийн тухай хууль гээд улстөрийн тогтолцооны шинэчлэлтэй холбоотой асуудлыг тэргүүнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

Мөн татварын тухай хуулийг зөвхөн засгийн газар боловсруулж их хуралд өргөн барих ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн байна.  Намрын чуулган өндөрлөх дөхсөн ч парламент төлөвлөсөн ажлынхаа талд нь ч хүрээгүй байна. Жагсаалтаас 7 хууль батлагдсан бол 11 төсөл хэлэлцэгдэж, хэлэлцэх эсэх нь шийдэгдээгүй 12 төсөл үлджээ.

Эндээс хамгийн чухал гэсэн хуулиудыг чуулган завсарлахаас өмнө хэлэлцэх нь зүйтэй гэж ардчилсан намын бүлэг үзсэн байна. Чухал хэсэгт улстөрийн тогтолцооны шинэчлэлийг тэргүүн эгнээнд тавих дээр санал нэгджээ. Энэ дотроо сонгуулийн нэгдсэн хууль, эцэг хуулинд гар хүрэх, улстөрийн намуудын тухай хуульд өөрчлөлт оруулах зэрэг багтаж байгаа юм.

Энэ хуулийн төслүүдээ хэлэлцээд боловсруулчихвал ирэх хаврын чуулганаар батлах бүрэн боломжтой гэж ардчилсан намын бүлэг үзсэн байна.

Татварын тухай хуулийн төслийг санаачлан улсын их хуралд өргөн бариад байгаа. Харин олонхийн бүлэг энэ хуулийн төслийг их хурлын гишүүн санаачлах нь эрсдэлтэй гэсэн байр сууринаас хандаж байна. Татвар, төсөвтэй шууд холбогддог учраас хуулийг зөвхөн засгийн газар боловсруулах нь зөв гэсэн зарчимд гишүүдийн санал нэгджээ.

Ардчилсан намын бүлгийн хувьд улстөрийн тогтолцооны шинэчлэл чухал асуудал болоод байгааг онцолсон. Гэхдээ дан ганц нэг намын бодлогоор явахгүй учраас бусад намуудтайгаа зөвшилцөж хэлэлцүүлэг өрнүүлэх нь зүйтэй гэж шийджээ.

 


URL:

Сэтгэгдэл бичих