ЦЕГ-ын удирдлагууд солигдлоо
Цагдаагийн албаны тухай хуулийг мөрдөж эхэлсэнтэй холбоотойгоор Хууль зүйн сайд Х.Тэмүүжин тушаал гаргаж, ЦЕГ-т бүтэц бүрэлдэхүүний өөрчлөлт хийжээ. Тодруулбал, тус газрын удирдлагуудыг өөрчилж, 157 хүнтэй болж өргөжсөн байна.
Цагдаагийн албаны тухай хуулиар ЦЕГ-ыг гурван дэд даргатай болгожээ. Шинэ хуулийн дагуу ЦЕГ-т өмнө нь ажиллаж байсан С.Баатаржав, Ж.Ганбаатар нар дээр нэмж, Д.Эрдэнэбаатарыг дэд даргаар томилсон байна. Дэд хурандаа Д.Эрдэнэбаатар нь өмнө нь ЦЕГ-ын Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан аж. Тэрээр аюулгүй байдал хариуцсан дэд даргаар ажиллаж байсан юм.
Харин хурандаа Ж.Ганбаатар ЦЕГ-ын дэд дарга бөгөөд Үйл ажиллагааг дэмжих албаны даргаар ажиллана. Мөн Хууль зүйн сайд Х.Тэмүүжин ЦЕГ-ын Захиргааны удирдлагын газрыг татан буулгажээ. Тус газрын дарга, хурандаа Д.Адьяабазарыг албан тушаалаас нь чөлөөлсөн байна. Мөн тус газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн дэд дарга Г.Баясгаланбатыг чөлөөлж, оронд нь О.Мөнхбатыг томилжээ. Дэд хурандаа О.Мөнхбат өмнө нь Санхүү ар талын газрын тасгийн газрын даргаар ажиллаж байсан аж. Мөн Дотоодын цэргийн штабын хэлтсийн дарга, хурандаа Ж.Амгаланг шинээр байгуулсан Олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн даргаар томилжээ.
URL: