Эхнэр нөхөр хоёрын далд амьдрал
Нэг гэр бүлийн эр эм хоёрын амьдрал насан тypш үргэлжлэхдээ нэгэн үе төө зайгүй ойртож, нөгөө үед хөндийрч байдаг ажээ. Тэр шат болгон нь нэг бол баяр баясгаланг, нэг бол яршиг төвгийг авчирдаг байна.
Нийлэх үе: (ханилсаны дараа эхний хоёр жил)
Эр эмийн бие биенийхээ юу санасныг биелүүлэхийг чармайж, аль болохоор хамт байхыг эрмэлзэнэ. Мэдээж хэрэг, нэгдүгээрт бие махбодын хувьд ойртох явдал орно. Гэвч аадаргүй зун гэж байдаггүй гэгчээр хагас жил өнгөрөхөд 38 хувь нь үгүйдээ л нэг удаа сүрхий хэрэлдчихсэн байдаг. 4 хувь нь үгүйдээ ганц удаа тус тусдаа унтчихсан, 3 хувь нь өөр хүнтэй хавьтчихсан байдаг байна.
Сэтгэл гонсойх үе: (ханилсаны дараах гурав дахь, дөрөв дэх жил)
Гагцхүү өдийд нэгнийгээ анх бодож байснаас минь өөр хүн байжээ гэж мэдэж авна. Эмэгтэйчүүдийн 87 хувь нь хоёр жил болоод нөхөртөө дуртай биш болсон гэжээ. Дөрөвдэх жилдээ олон айл салдаг. Энэ үе анхны хүүхэд нь овоо том болчихсон, эмэгтэй хүн ч өөрийгөө эрх чөлөөтэй болчихсонд тооцдог аж.
Өөрчлөлтийн үе: (тав дахь, зургаа дахь жил)
Хүүхэдгүй айл хүүхэдтэй болох хүслэнд автагдана. Хайр нь тийм халуун биш юмаа гэхэд нилээд утга төгөлдөр болно. Эрэгтэй нь авгайгаа “жирэмслэхэд” хувь нэмэр оруулж чадахгүйгээ мэдээд өөрийн мэдэлгүй хөндийрч ирнэ.
Батжих үе: (долоо дахь, найм дахь жил)
Эхний сэтгэлзүйн бэрхшээл арилаад байр байшинтай болж, тохижиж эхлэнэ. Эрэгтэй нь мэргэжил дээр суурьшиж, эмэгтэйчүүд, хүүхдээ өсгөөд ажилдаа орж эхэлнэ. Гэр бүлийн дотор ажлын хуваарь тогтож хэн юу хийхийгээ мэддэг болно.
Амсхийх үе: (есөөс арван нэгдэх жил)
Олонх айл ноогдсон ажилдаа хариуцлагатай болчихсон байна. Эрэгтэй нь мэргэжил дээрээ, эмэгтэй нь гэр орны ажилдаа зонхилно. Хүүхдээс л болж маргаан гарвал гарна. Ер нь жаргалтай айлын гадны шинж гэвэл эхний арван жилд авгайнх нь жин дунджаар 8 кг, нөхрийнх нь 8.5 кг-аaр нэмэгдсэн байх явдал юм.
Үр дүнгийн үе: (арван хоёроос арван дөрөв дэх жил)
Эмэгтэйчүүд дөч хэвийснээс (эрэгтэйчүүд арай хойхно) хойш ханилсныхаа түрүүчийн үр дүнг гаргаж эхэлнэ. Олон айл энэ үед мухардалд орж гонсойж, тэр байтугай салсан ч хамаагүй болно. Зарим хүн мөнгө бүхнийг шийдэггүй юм байна гэдгийг ойлгоно.
Хямралын үе: (арван таваас хорь дахь жил)
Хайр сэтгэл нэгэнт дадал заншил болж хувираад бие биеэсээ аажмаар хөндийрнө. Эмэгтэй нь эрэгтэйнхээ хөндийрөхтэй эвлэрч (өгөхгүй, хэрэгцээгүй болсондоо дургүйцнэ. Олонх эмэгтэй хүн энэ насандаа дунджаар 17 кг таргална. Эрэгтэйчүүд цөөн бус удаа “гадуур” гарна.
Гэхдээ гэр бүлээсээ хагацах дургүй тул гурвалжин холбоо үүсгэнэ. Харин эмэгтэйчүүд салахаас ч үл буцна. Чухам энэ үед салах нь их болж салахыг санаачлагчдын 70 хувь нь эмэгтэйчүүд байдаг.
Шинэчлэх үе: (хорин нэгээс хорин тав дахь жил)
Эр эм хоёр цаашдын амьдралын бололцоотой бүх хувилбарыг шалгасан ч цуг байх нь дээр гэж үзсэн үе юм. Хүүхэд том болоод мөнгөнөөс бусад тусламж авахаа больчихсон, эрэгтэйчүүд нь “Дахин залуужсан үе” юм.
Амьдралын хаврын үе; (хорин зургаагаас гуч дахь жил)
Хүүхдүүд эцгийн голомтоосоо гарч хайр сэтгэлийн гэнэтийн шинэ хүч авч улам энхрий болж ирнэ. Нийт айлын 48 хувь нь жаргалтайд тооцно.
Хөгшрөх үе: (гучин нэгээс дээш жил)
Насан туршдаа хамт байсан хоёр хайр сэтгэлийнхээ үр шимийг эдлэнэ. Бие биедээ гүн хүндэтгэл үзүүлж, хамт өнгөрүүлсэн амьдралаа таашаан үзнэ.
Эрэгтэйнх нь биеийн чалх аажимдаа буурах боловч бие биедээ итгэх итгэл нь хязгааргүй бэхжиж, энэ айл “алтан намартайгаа” золгох болно. Чухамхүү энэ үеийг л та бүхэнд хүсье.
URL: