Пол Уолкер хар тамхи, архи огт хэрэглээгүй байжээ

32_ce69fad36bbadeb282de6a0f80471d3719981ed3Автын ослоор таалал төгсөөд удаагүй байгаа АНУ-ын нэрт жүжигчин Пол Уолкер болон түүнтэй хамт жолоо барьж явсан иргэн хоёр хэн хэн нь осол гарах үед архи болон мансууруулах бодис огт хэрэглээгүй байсныг шинжээчид тогтоожээ. 11 дүгээр сарын 30-ны өдөр тэдний унаж явсан Porsche хэт хурдтай явж байгаад шон мөргөн осолдохдоо шатсан билээ. Жолооч болон Уолкер нарын үхэл осол мөн байсан гэдгийг холбогдох албаны хүмүүс нь мэдэгдсэн байна.

Пол Уолкер бол автомашины уралдааны талаар сонирхолтой адал явдлыг өгүүлсэн “Fast and Furious” киноны гол дүрээрээ нэрд дэлхий дахинаа нэрд гарсан залуу жүжигчин байсан билээ. Мэргэжлийн хүмүүсийн тогтоосноор, жүжигчин залуугийн суусан уг автомашин ослын үед 160 км/цагийн хурдтай явж байсан гэнэ. Гэхдээ ослын талаарх эцсийн дүгнэлт хийхэд хараахан эрт байгаа гэдгийг албаны хүмүүс мэдэгджээ.


URL:

Сэтгэгдэл бичих