Д.Сугарын хүүд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ
Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугарын хүү хар тамхины хэрэгт холбогджээ.
Албаны эх сурвалжийн мэдээлснээр Д.Сугарын хүү Ц нарын 10 гаруй хүнд холбогдох хэргийг УМБГ-т шалгаж Нийслэлийн прокурорт шилжүүлжээ.
Нийслэлийн прокурорын газраас уг хэрэгт яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн шүүхэд шилжүүлээд байна.
Түүнчлэн УМБГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтсийн ажилтнууд Цагдаагийн байгууллагын эрэлч нохойн албатай хамтран их хэмжээний хар тамхи илрүүлжээ.
Тодруулбал, мансууруулах төрлийн каннабис, “мөс” буюу “Ice” бодисыг хураасан бөгөөд уг хэрэгт хоёр хүнийг шалгаж эхэлжээ.
Б.Заяа
URL: