ОУХМ Д.Төмөрхүлэг, С.Ням-Очир нар 10 мянган ам.доллар авахаар боллоо

a5b55f9f020c762coriginalОлон улсын жүдо бөхийн холбооноос оны эхэнд таатай мэдээ дуулгалаа. Лондоны олимпиос хойш 2016 оны олимпийн эрхийн оноо цуглуулан, 2014 он хүртэл эрэгтэй, эмэгтэй долоон жингийн чансааг тэргүүлж буй 14 жүдочийг урамшуулж, жингээ тэргүүлсэн шилдгүүдийг 10 мянган ам.доллараар шагнахаар болжээ.

Дэлхийн чансааг тэргүүлэгчдийг урамшуулж буй энэхүү мөнгөн шагналыг Монголын хоёр жүдоч хүртэх эрхтэй болж байгаа нь 66 кг-ын жингийн бөхчүүдээ чансааны оноогоор тэргүүлж буй ОУХМ Д.Төмөрхүлэг, 73 кг-ын жингийн лидер, олимпийн хүрэл медальт С.Ням-Очир нар юм.

Дэлхийн шилдгийн шилдэг жүдочдыг тэргүүлж, тогтмол амжилт гаргасан жүдочдыг дэмжих, тамирчдын дунд өрсөлдөөн бий болгох зорилготой эл урамшууллыг цаашид жил бүр олгож байх аж


URL:

Сэтгэгдэл бичих