“Facebook”-ийг шүүхэд дууджээ

want10566-1YKaPR1388395816
“Facebook” компани хэрэглэгчдийнхээ хувийн мессежүүдийг зар сурталчилгааны агентлагуудад өгч, орлого олдог гэсэн хэргээр шүүхэд дуудагдаад байна.
Хэрэглэгч хувийн мессеж бичих үедээ өөр эх сурвалжийн холбоосыг хийсэн тохиолдолд тухайн холбоосыг дагаж, хэрэглэгчийн интернет үйл ажиллагааг бүртгэж байгаа нь “Цахилгаан харилцаа холбооны хувийн нууцын тухай” хууль болон Калифорни мужийн “Хувийн нууц болон өрсөлдөөний тухай хуулийг” зөрчсөн гэж хавтаст хэрэгт тусгажээ.
Өөрсдийнх нь хувийн мессежинд “Facebook” компани хөндлөнгөөс хандсан гэж үзсэн хоёр хэрэглэгч уг заргыг үүсгэж, тус бүр 10 мянган ам.доллар нэхэмжилсэн байна. Хэрэглэгчдийн өмгөөлөгч хэлэхдээ “Facebook компани өөрсдийн ашгаа нэмэгдүүлэхийн тулд маркетингийн алгоритмээ сайжруулах зорилгоор хэрэглэгчийн хувийн мэдээлэлд халддаг” гэж мэдүүлээд байгаа юм.

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих