Пентагон ОХУ-д санал тавилаа
Пентагоны тэргүүн Чак Хейгел Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгутай утсаар ярихдаа тус улсын Волгоград хотод болсон алан хядах ажиллагааны золиос нь энгийн иргэд болсонд гүн эмгэнэл илэрхийлээд терроризмтай тэмцэхэд хоёр улс хамтарч ажиллах санал тавьжээ.
Батлан хамгаалах салбарын чадавхийг дээшлүүлэх, харилцан мэдээлэл солилцох замаар алан хядагчдын ажиллагааг цаг алдалгүй зогсоож аль болох хүний амины хохиролгүй даван туулах нь тэдний зорилго гэдгийг онцолсон байна.
Ялангуяа тэд Сочи-2014 өвлийн олимпийн үеэр элдэв халдлага гарах эрсдлээс найдвартай хамгаалах ёстойг ч ярьжээ. Саад нар энэ асуудал дээр зөвшилцөлд хүрч, хамтарч ажиллахаар болжээ.
URL: