Тоос сорогчийг цэвэрлээгүйгээс эвдэрдэг

vacuum-cleanerГэрийн ажлыг хөнгөвчлөх, эзэгтэйн хамтрагч болох тоос сорогчийг бид зөвхөн хог, тоос соруулах үүрэгтэй хэмээн боддог. Хааяа нэг хогийг нь гаргаж асгахаас өөр арчилгаа үзүүлдэггүй тоос сорогч цэвэрлэгээ хийгээгүйгээс амархан эвдэрдэг гэнэ.
Тоос сорогчийн моторын агаар сорж хөргөх порлоныг сард нэг удаа цэвэрлэж байх шаардлагатай байдаг. Сорох хушуу, шётка, уян хоолойг байнга цэвэрлэж дотор нь юм орж бөглөрүүлсэн эсэхийг шалгаж байгаарай. Нэг том хог орсноос болж хоолойг цоолох, эсвэл удаан цэвэрлээгүйгээс болж эвдрэх явдал цөөнгүй.
Хэдий тоос сорогч нь цэвэрлэх үүрэгтэй ч түүнийг мөн цэвэрлэж байхгүй бол хэт ачаалал үүсэн мотор нь халж шатдаг ажээ. Мөн том оворын хог, барилгын засал чимэглэлээс гарсан цемент, цаас, шавар, элс зэргийг цэвэрлэхдээ дараа нь заавал тоос сорогчийн уутыг цэвэрлэж заншаарай.


URL:

Сэтгэгдэл бичих