“Хар ирвэс” таалал төгслөө

ronaldoeu05ronaldoeu05

Португалын шигшээ болон “Бенфика” клубын домогт довтлогч Эйсебио Ням гарагийн өглөө зүрхний шигдээс өвчний улмаас 71 насандаа таалал төгслөө. 1942 онд Мозамбик улсад төрсөн Эйсебиог “Бенфика” клубын дасгалжуулагч Бела Гуттман Португалд авчирч, 1961 онд түүнтэй мэргэжлийн хөлбөмбөгчийн гэрээ байгуулж байсан түүхтэй.
“Хар сувд”, “Хар ирвэс” хочит Эйсебио Португалын Примейра лигт 11, цомын тэмцээнд 5, 1962 оны Европын цомын тэмцээнд түрүүлснээс гадна 1966 онд Англид болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медалийг хүртэж байсан. Тэр Португалын лигт 313 тоглолтод 319 гоол оруулсан супер рекордын эзэн.
Тэрбээр Португалын лигийн мэргэн буучаар зургаан удаа, Европын Алтан бөмбөг шагналыг хоёр удаа /1968, 1973/, 1965 онд Европын шилдэг хөлбөмбөгчийн шагналыг хүртсэн. Эйсебио Португалын шигшээ багт 64 тоглолтод оролцож, 41 гоол оруулсан. 15 жилийн турш мэргэжлийн хөлбөмбөг тоглосон Эйсебио Хойд Америкт хөлбөмбөгийн замналаа дуусгасан юм.


URL:

Сэтгэгдэл бичих