Цасанд хучигдсан АНУ-д 11 хүн амиа алджээ
Америкт шинэ оны дараахнаас их хэмжээний цас орсноос 11 хүн амь алджээ. Мөн цаг агаарын таагүй байдлаас болж 4000 орчим нислэгийг өөрчилжээ. Мичиган, Кентукки, Индиана, Иллинойс, Нью-Йорк болон Пенисильван мужид хүмүүс амь алдсан байна. Нью-Йоркт 71 настай, альцгеймерийн өвчтэй эрэгтэй гэрээ ололгүй хөлдөж үхсэн бол Индиана мужид ачааны машин автобустай мөргөлдөж нэг жолооч нь амь алдан зорчигч 14 хүн бэртэж гэмтжээ. Нью-Йорк, Нью-Жерси мужуудад онц байдал тогтоосон бол Коннектикут, Нью-Йорк, Пенсильван мужид холбооны хэд хэдэн замыг хааж сургууль, цэцэрлэг, төрийн байгууллагууд ажиллахгүй байна. Үндэсний цаг уурын албаны мэдээгээр бол цас орох нь зогссон ч шөнөдөө хасах 30 градус хүйтэрч салхины хүч 14 метр секунд хүрч шуурга шуурахаар байгаа гэнэ. Арванхоёрдугаар сарын дундуураас эхлэн АНУ-ын зүүн хойд нутгийн цасан урсгал дайрч байгаа
юм.
URL: