“New mass” цэнгээний газрын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгожээ

a1437df0bf45e7cebig“Их үйлсийн оргилд” ХХК-ийн “New Mass” шөнийн цэнгээний газрынхан өнгөрсөн онд удаа дараа хууль, журам зөрчин үйл ажиллагаа явуулж байсанд Баянгол дүүргийн ЗДТГ-ын Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтэс болон Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу зургаан удаа торгууль ногдуулж байжээ.

Гэвч тус баарны удирдлага өмнө нь гаргасан зөрчлөө арилгахгүй, цаг хэтрүүлэн үйл ажиллагаагаа явуулж байсан тул согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг нь цуцлах саналыг Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газраас Нийслэлийн Захирагчийн Ажлын албанд дөрөв дэх удаагаа хүргүүлсэн аж.

Уг саналыг үндэслэн Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2013 оны 12 дугаар сарын 19-ний А/222 дугаар тушаалаар “Их үйлсийн оргилд” ХХК-ийн “New Mass” шөнийн цэнгээний газрын согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгосон байна.

http://shogt.mn/?p=37469


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих